“Хангарьд” клуб холимог багийн аваргаар тодорлоо

“Хангарьд” клуб холимог багийн аваргаар тодорлоо

Самбо бөхийн дэлхийн залуучуудын аварга Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Намсрайн Батлавын нэрэмжит жүдо бөхийн залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт боллоо. Тэмцээний сүүлийн өдөр VIII удаагийн холимог багийн тэмцээнд 13 баг хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдснөөс ОУХМ Д.Алтансүх, спортын мастер Д.Наранбаатар дасгалжуулагчтай Орхон аймгийн “Хангарьд” спорт клубийн баг түрүүлэв. Тэд шигшээ барилдаанд спортын мастер Г.Эрдэнэбат дасгалжуулагчтай төрөлжсөн сургалттай Спортын төв сургуулийн багийг 4:1-ээр буулган авснаар холимог багийн тэмцээний алтан медалийн эзэн болсон юм.

Хүрэл медалийн төлөөх барилдаанд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин О.Ууганбаатар дасгалжуулагчтай “Мон Алтиус” ахлах сургуулийн баг Монголын жүдо академийг 4:1-ээр, ОУХМ Д.Батсайхан, спортын мастер Э.Энхболд дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны баг “Боржин төв” клубийг 3:1-ээр тус тус ялж шагналын тавцанд зогсов.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу