“Хашаандаа хаус” төслийн хүрээнд долоон багийн 1245 өрх ИШС-нд холбогдох боломжтой болсон

“Хашаандаа хаус” төслийн хүрээнд долоон  багийн 1245 өрх ИШС-нд холбогдох боломжтой болсон

Орхон аймаг “Ногоон Эрдэнэт” хөтөлбөр, “2022-2025 онд хэрэгжүүлэх орон сууцны хөтөлбөр”-ийг тус тус   боловсруулж ИТХ-ын хуралдаанаар батлуулан хэрэгжүүлж буй. 
Эдгээр хөтөлбөрт эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдалгүй амины орон сууцыг барих төслийг хэрэгжүүлэхээр тусгасан.  Тодруулбал, Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 6га талбайд 60 айл, Оюут багийн Сархиа уулын энгэрт 48га талбайд 300 айлын амины орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөснөө А.Амарын талбайд өнөөдөр зохион байгуулсан “Ногоон амины орон сууцны” нээлттэй өдөрлөгөөр танилцуулсан. 

Мөн аймгийн удирдлагууд “Хашаандаа Хаус” төслийг хэрэгжүүлж байгаа талаараа танилцуулав.  Иргэдийн   оролцоотойгоор гэр хорооллын инженерийн шугам сүлжээний хангамжийг нэмэгдүүлэн, хашаандаа байгаль орчинд ээлтэй, эрүүл, аюулгүй, орчин үеийн шаардлага хангасан эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцанд ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх нь “Хашаандаа Хаус” төслийн зорилго юм.

  Гэр хорооллын багуудаас инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой 7 багийн 1245 айл өрх бий.  2022 оны байдлаар 113 айл өрх ИШС-нд холбогджээ.  

Инженерийн шугам сүлжээнд холбогдсон 7 багийн ажлын явцыг танилцуулж байна. 

  • БУЛАГ БАГТ 

Инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой 225 айл өрх байна. 
Нийт 1708 метр урттай дулаан, хэрэгцээний халуун ус, цэвэр усны 5 төрлийн салбар шугам тавигджээ. Мөн 1489м бохирын шугам, 43ш бохирын худаг  хийгджээ. 

  • РАШААНТ БАГТ 

Инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой 128 айл өрх байна. Нийт 1005 метр урттай дулаан, 1876 метр хэрэгцээний халуун ус, цэвэр усны 5 төрлийн салбар шугам нь бетон сувагт хийгдсэн. Мөн 720м бохирын шугам, 22ш бохирын худаг хийгдсэн байна. 

  • НАРАН БАГТ:  Инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой 155 айл өрх байна.

Нийт 1143 метр урттай дулаан, хэрэгцээний халуун ус, цэвэр усны 5 төрлийн салбар шугам нь бетон сувагт хийгдсэн. Бөгөөд 527м бохирын шугам, 9ш бохирын худаг хийгдсэн байна. 

  • ЦАГААНЧУЛУУТ БАГТ:  

Инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой 300 айл өрхийн 320 гаруй үл хөдлөх обьект байна. Нийт 1091 метр урттай дулаан, хэрэгцээний халуун ус, цэвэр усны 5 төрлийн салбар шугам нь бетон сувагт хийгдсэн. Одоо 800 метр 5 төрлийн шугамын ажил хийгдэхээр төлөвлөгдөж байна. 

  • БАЯНЦАГААН БАГТ: 

Инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой 270 айл өрх байгаа бөгөөд 984метр урттай дулаан, хэрэгцээний халуун ус, цэвэр усны 5 төрлийн салбар шугам нь бетон сувагт хийгдсэн. Мөн 1180м, бохирын шугам, 25ш бохирын худаг хийгдсэн байна. 

  • ДЭНЖ БАГТ: 

Инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой 107 айл өрхтэй. 500метр урттай дулаан, хэрэгцээний халуун ус, цэвэр усны 5 төрлийн салбар шугам нь бетон сувагт хийгдсэн. Одоо 800 метр 5 төрлийн шугамын ажил хийгдэхээр төлөвлөгдөж байна. 

  • ГОВИЛ БАГТ: 

540 метр урттай дулаан, хэрэгцээний халуун ус, цэвэр усны 5 төрлийн салбар шугам нь бетон сувагт хийгдсэн. Хуучны 9 байрлуу 5 хос шугамын үзүүр оруулсан бөгөөд одоо 60 гаруй айл өрх хэрэглээндээ холбох ажил үлдсэн байна. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу