Орхон аймгийн Хот тохижуулах газрын шинэ даргаар Б.Мөнхдалай томилогдож ажлаа хүлээн авчээ. Б. Мөнхдалай даргын тухайд Аймгийн ИТХ-ын Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооны даргаар ажилладаг бөгөөд 2016 "Хот байгуулалт, барилга захиалагчийн алба" ОНӨҮГ-ын захиралаар,2021 "ЭБЦТС" ТӨХК-ийн Санхүү, хангах үйл ажиллагаа хариуцсан дэд захиралаар, 2022 оноос "ЭБЦТС" ТӨХК-ийн Төсөл хэрэгжүүлэх албаны даргаар тус тус ажиллаж байгаад уг албан тушаалд томилогдож буй.
Хог эмзэг сэдэв, бүх нийтийн анхаарлыг төвлөрүүлж шийдвэрлэх асуудал ихтэй салбар ард иргэдээс тогтмол шахуу санал гомдол шүүмжлэл дагуулдаг дарга нь солигдсон ч шинэчлэлт шаардлагатай чухал газар. Юутай ч хотын хог хаягдлын талаар явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа төгс, оновчтой биш байгааг иргэд олон нийт шүүмжлэсээр байгаа энэ цаг үед шинэ дарга ажлаа хүлээн авлаа.
Хог тээврийн паркийг хот тохижилтын зориулалтын чанартай техникүүдээр шинэчлэлт хийх. Машин, техник тоног төхөөрөмж дутуу, олон жил ашиглаж элэгдэж хуучирсан, ачсан хогныхоо нэг хэсгийг гудамж замд гээж орхидог. Хог тээврийн зарим машин хотын өнгө үзэмжийг гутаадаг, түлш, шатахуун зарцуулалт өндөр, өвлийн цагт хүйтэн кабин нь доторлогоогүй төмөр амбар шиг гээд асуудал ихтэй байсан харин өнгөрсөн жилүүдэд техникийн шинэчлэлтүүд хот тохижуулах газарт чамлахааргүй хийгдсэн.
ТҮК, ТҮТ-ийн бүтэц зохион байгуулалтыг нягтлан үзэж оновчтой болгох, нийтийн эзэмшлийн зам талбай цэвэрлэдэг, хог тээвэрлэдэг машины жолооч, ачигч, золбин нохой, муурын анчид, Төвлөрсөн хогийн цэгүүд дээр хүнд хортой нөхцөлд ажилладаг нийт хүмүүсийн цалинг нэмсэн гээд хийсэн хийгдсэн ажлууд бий. Харин одоо шинэ дарга хэрхэн үргэлжүүлэн авч явахыг ард иргэд хүлээж байна.
















СЭТГЭГДЛҮҮД /0/