Сэрэмжлүүлэг: 2022 онд цахим гэмт хэргийн улмаас 21.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Сэрэмжлүүлэг: 2022 онд цахим гэмт хэргийн улмаас 21.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг 2021 онд 4825 бүртгэгдсэн бол 2022 онд 8563 буюу 77.5 хувь өсжээ. Нийт хэрэгт эзлэх хувь 24.2 буюу нийт цагдаагийн бие бүрэлдэхүүний дөрвөн хүн тутмын нэг нь цахим орчинд гарсан гэмт хэргийн араас ажиллах шаардлага тулгарч байгаа аж. Энэ талаар ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мэдээлэхдээ 

"Нэг цаг тутам нэг хүн цахим орчинд залиланд өртөж байна. Бага насны хүүхдийг садар самуунд уруу татах гэмт хэрэг үйлдэх арга барил нарийсч эзэн холбогдогч тогтоогдоход хүндрэлтэй байгаагаас гадна хохирогчийг хамгаалах хууль эрх зүйн орчин хомс байна.

2020 цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн хохирол 1 тэрбумд хүрэхгүй байсан бол 2 жилийн дараа буюу 2022 онд 21.9 тэрбум төгрөг болтлоо өсжээ" гэв. Орхон аймагт мөн адил цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдлууд өссөн хэвээр байна. Иргэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж тогтмол аливаа асуудлыг  нягталж байж шийдвэр гаргаж байхыг анхаарууллаа.

Орхон аймгийн "ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН" хэлтэс...

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу