Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг өнөө өглөө суллажээ

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг өнөө өглөө суллажээ

Тодруулбал, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн баасан гаригт суллах шийдвэр гаргасан байна. Түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. Ийнхүү Б.Ганхуягийг цагдан хорихгүйгээр гадуур байцаах юм байна. Түүнчлэн түүнтэй хамт хоригдсон Б.Нарантуяа, С.Энхтөр, С.Энхтүвшин, З Сырымбек нарыг гадуур байцааж байгаа аж.

Б.Ганхуягийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 8-аас өнөөдрийг хүртэл нүүрсний хэрэгт холбогдуулсан зургаан сар хорьсон байна. Түүнийг хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах хэрэгт холбогдуулан шалгаж буй юм.

Эх сурвалж: Itoim.mn

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу