Япон улс гаднын чадварлаг боловсон хүчнийг татахын тулд визний нөхцөлөө хөнгөвчилнө

Эдийн засаг, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхээр Япон  улс гадаад ажилчин, хөрөнгө оруулалт татахыг эрмэлзэж байна. Тус улсын Засгийн газар  иений сул ханшийг хөшүүрэг болгон ашиглан 2030 он гэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалтаас 100 их наяд иен (669 сая евро) олох зорилт тавьсан байна. Энэ нь өмнөх зорилгоосоо 20 хувиар илүү бөгөөд 2022 оны үзүүлэлтээс хоёр дахин их байгаа талаар Ройтерс агентлаг огцоллжээ. Төлөвлөгөөний нэг хэсэг болгон тус улс гадаадаас чадварлаг ажилчдыг татахыг хүсэж байна.

Яагаад гадаадын ажилчдыг татахыг хүсэж  байна вэ

Европын олон орны нэгэн адил Японы хүн ам нь хөгширч байна. Тус улсын Засгийн газар 2060 он гэхэд хөдөлмөрийн насны хүн бүрт бараг нэг ахмад настан ногдохоор байгаа тухай Олон улсын валютын сангаас мэдээлсэн. Энэ нь урт хугацаанд эдийн засагт муу мэдээ байх болно. Японд одоогоор 1.8 сая орчим гадаад ажилчин ажиллаж байна. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (ЖАЙКА) 2022 оны тайланд дурдсанаар, зорилтоо биелүүлэхийн тулд 2040 он гэхэд энэ тоог бараг долоон саяд хүргэх шаардлагатай аж. Япон улс цар  тахлын дараа өөрийгөө илүү өрсөлдөх чадвартай болгохын тулд өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийн визний шаардлагыг хялбаршуулсан.

Япон улс визний системээ хэрхэн хялбарчилж байна вэ

Энэ оны дөрөвдүгээр сараас зарим гадаадын ажилчид тогтоосон шалгуурыг хангасан тохиолдолд визний хөнгөлөлттэй нөхцөлийг санал болгож эхэлсэн. Мөн гурван жилийн дараа амьдрах эрх авдаг байсан бол нэг жилийн дараа байнгын оршин суух эрх авах эрхтэй болсон. Визний хөнгөлөлт нь жилд дор хаяж 20 сая иен (€134,000) орлоготой, магистрын зэрэгтэй эсвэл 10 жилийн ажлын туршлагатай судлаач, инженерүүдэд хамаарна гэж Японы өдөр тутмын “The Mainichi” сонинд бичжээ. Байгууллагын менежерүүд тэнцэхийн тулд 40 сая иен (268,000 евро) орлоготой, таван жилийн туршлагатай байх шаардлагатай гэнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.