С.ГАРЬДПҮРЭВ: Автовокзалыг 12 дугаар сард ашиглалтад оруулна

Нийт 4,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай Эрдэнэт хотын автовокзалын суурийг өнгөрсөн онд тавьсан. Санхүүжилтээс хамааралтай тус ажлыг цааш үргэлжлэх эсэхийг тодруулахаар Автотээврийн төвийн даргатай цөөн хором ярилцлаа.

-Автовокзалын санхүүжилт энэ оны төсөвт суусан эсэхэд та тодорхой хариулт өгөхгүй юу? Барилгыг хугацаанд нь хүлээлгэн өгөх үү?Удааширалтай явагдаж байх шиг харагдах юм.

-Гүйцэтгэгч компани өнгөрсөн онд 2 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн бол энэ оны улсын төсөвт 2,9 тэрбум төгрөг батлагдаж, бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх боломж нөхцөл бүрдсэн. Захиалагч тал ирэх 10, 11 дүгээр сард багтаан барилгыг хүлээн авах санал өгсөн боловч гүйцэтгэгч талаас ирэх 12 дугаар сард ашиглалтад өгнө гэсэн хариу хэлээд байгаа юм. Зам тээврийн хөгжлийн яамны холбогдох хүмүүс газар дээр нь танилцаад явсан. Тухайн компанийн хэлж байгаагаар, хугацаандаа ашиглалтад орох боломжтой гэж харж байна.

-Гүйцэтгэгчээр хаанахын, ямар компани ажиллаж байгаа вэ?

-Саран захиралтай “Шинжүү ХХК ” гэж компани бий. Энэ компани Эрдэнэтийнх 

-Автовокзалын бүтэц, зохион байгуулалт тал дээр мэдээлэл өгөхгүй юу? Тээврийн үйлчилгээг төвлөрүүлэх ямар бодлогын ажлууд хийгдэх вэ?

-Зам тээврийн хөгжлийн Сайдын бодлого шийдвэрээр бүх аймагт жишиг автовокзалууд баригдаж байна. Энэ нь 2400 м.кв, 3 давхар барилга бүхий объект болох юм. Олон Улсын жишгээр банк, санхүү, эмнэлэг, ресторан, эмийн сан зэрэг бүх үйлчилгээг нэгтгэх учиртай. Эндээс хот хоорондын бүх үйлчилгээ явагдахаас гадна тээш хүргэлт, тээш хадгалалтын үйлчилгээг давхар хариуцан явуулна.

-Барилгачдын талбайн болон Дөмөг захын автовокзалууд нэгдэнэ гэж ойлгож болох уу?

-Хот хооронд, орон нутгийн бүх тээвэр нэг газарт харьяална. Тээвэртэй холбоотой асуудлууд үндсэндээ нэг талдаа гарч, цэгцэрнэ гэж харж байна.

-Автотээврийн төвөөс жолооч нар өгөх нэмэлт мэдээлэл бий юу?

-Улсын хэмжээнд шинэчилсэн бүртгэл арга хэмжээ явагдаж байна. Энэ нь сүүлийн 1-5 жилийн хугацаанд автомашинаа оношилгоонд оруулаагүй иргэдийг хамарч байгаа юм. Орхон аймгийн хэмжээнд 35 мянган автомашинтай гэсэн бүртгэл бий. Гэвч 5555 нь 1-5 жилийн хугацаанд автомашины оношилгоонд огт ороогүй. Манай байгууллага эдгээрээс 3000 гаруй тээврийн хэрэгслийг олж илрүүлэхэд, эвдэрсэн, задаргаанд гарсан, төмрийн хогонд явсан зэргээр ашиглалтгүй болсон байсан. Мөн иргэд худалдан борлуулсан тээврийн хэрэгслээ нэр дээрээсээ хасалт хийлгээгүйн улмаас татварын өр үүсчихээд яваад байдаг тал бий. Шинэчилсэн бүртгэлээр 5555 машиныг цэгцэлж, аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Иргэдэд хандаж хэлэхэд, дээр дурьдсаны ижил автомашин танд байвал, эсвэл автомашинаа худдалдан борлуулсан хэрнээ нөгөө хүнийхээ нэр дээр шилжүүлээгүй тохиолдолд www.avtobox.mn хаягаар хандаж, өөрийн регистрээр бүртгэлтэй автомашинаа харахыг хүсье. Мөн энэ удаагийн шинэчилсэн бүртгэлийн нэг онцлог нь автомашинаа ЗЦГ дээр очиж хасалт хийлгэх шаардлагагүйгээр шууд шижлүүлэлт хийгдэх юм.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.