Монголын дүрслэх урлагийн сор болсон 30 бүтээлийн үзэсгэлэн Хүүхэд, залуучуудын театрт эхэллээ

Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд Монголын Уран Зургийн Галерейгаас Монголын дүрслэх урлагийн сор болсон бүтээлийн дээжсээсээ Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэдэд толилуулж байна.

Монголын Уран зургийн Галерейд 4000 гаруй бүтээлийн алтан сан хөмрөг байдгаас сор 30 бүтээлээ дээжлэн авч иржээ.

Монголын түүх, соёлын хосгүй үнэт дурсгал болох Ардын зураач Ү. Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч”,

Ардын зураач Г.Одонгийн “Ажлын дараа”,

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын Зураач, Төрийн Соёрхолт Н.Цүлтэмийн “Талын айл” болон та бүхний сайн мэдэх

Ардын зураач, төрийн хошой шагналт, УГЗ О.Цэвэгжавын “Эмнэг сургагч”,

 Д.Амгалан “Жаахан шаргын нутаг”,

Ё.Өлзийхутаг “Эх нутгийн эзэд” зэрэг бүтээлийн тусгай үзэсгэлэнг Та бүхэн 5 хоногийг турш үзэж сонирхох боломжтой юм.

Мөн аймгийн ерөнхий боловсролын 9-12 дугаар ангийн сурагчдын дунд зарласан "Миний мөрөөдлийн хот" гар зургийн үзэсгэлэнд амжилттай оролцсон хүүхдүүдийн шагналыг энэ үеэр гардууллаа.

Тус уралдаанд "Эрдэнэтийн үдэш" бүтээлээрээ тэргүүн байр эзэлсэн 5 дугаар сургуулийн 12б ангийн сурагч Э.Санчир СУИС-ийн Дүрслэх урлагийн академид суралцах эрхийн бичгээр шагнууллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.