Аймгийн 2023 оны төсөвт зарим сургууль цэцэрлэгийн засвар үйлчилгээтэй холбоотой зардлууд батлагдсан бөгөөд “Унага” цэцэрлэгийн гадна ханын дулаалга хийхэд 176 сая төгрөг төсөвлжээ. Ашиглалтанд орсон цагаасаа эхлэн дулаан халаалтын асуудал дагуулсан тус цэцэрлэгт хотын төвийн багуудын 320 орчим хүүхэд суралцдаг. Гадна талын хананд дулаалга хийснээр дулаан алдагдаж буй өрөө тасалгаанууд хэвийн темпартурт хичээллэх боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байгаа юм. Тус засварын ажил ирэх 6-р сард эхлэх бөгөөд ирэх жил Унага цэцэрлэгийн хүүхдүүд дулаан орчинд хичээллэх боломж бүрдэнэ гэв.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
















СЭТГЭГДЛҮҮД /0/