Орхон аймгийн эрүүл мэндийн салбарын сувилагч, тусгай мэргэжилтнүүд “Олон улсын сувилагчдын эрхийг хамгаалах өдөр”-ийг "Бидний сувилагч- Бидний ирээдүй" уриан дор зохион байгуулж олон талт ажил мэргэжлийн арга хэмжээ зохион байгуулав.Баярын хурал шагнал урамшуулал гэхээсээ урьтаад гол асуудалд анхаарал хандуулах нь энэ салбарын тулгамдсан асуудал гол шийдэл нь хөдөлмөрийн үнэмлэмжийг нэмэгдүүлэх явдал юм.
Эрүүл мэндийн салбарынхны ажлын хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэхээр засгийн газраас эмнэлгүүдийг эмчилгээ, үйлчилгээг бие дааж, гүйцэтгэлээр санхүүжих боломжоор хангасан. Үүний дагуу зарим эмнэлэг ажилтнуудынхаа цалинг нэмсэн гэх боловч бодит байдал дээр салбарын бүх ажилтнуудын цалинг тэгш нэмэгдүүлж чадахгүй байгаа юм. Үүнийг өнөөдрийг хүртэл дутагдалтай байгаа сувилагчдын орон тооноос харж болно.Сувилагчийн дутагдлыг статистик тоон дээр үндэслэж хэлэхэд эмч, эмнэлгийн ажилтан бэлтгэдэг 14 их, дээд сургууль бий.
2024 он гэхэд нийт 4200 эмч зах зээлд нийлүүлэгдэх бол 1200 орчим сувилагч төгсөж байна. Тэгэхээр эрүүл мэндийн байгуулага сувилагчийн хомсдолд орж байна гэсэн үг.
Монгол улсын 2021 оны статистик мэдээллээр манай улсын эрүүл мэндийн салбарт нийт 56.500 хүн ажиллаж байснаас 13.112 нь сувилагч байна. Сувилагчийн тоо сүүлийн таван жил дараалан аажмаар өсөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 14.000 сувилагч ажиллаж байгаа гэсэн албан бус мэдээлэл байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 20.000 сувилагч шаардлагатай байгаа юм байна. Орхон аймаг 200 гаруй эмч, сувилагчийг орон нутагтаа урьсан. Учир нь Орхон аймагт ойрын хоёр жилийн хугацаанд 150 сувилагч, нарийн мэргэжлийн 50 эмч дутагдалтай байгаа юм.
Сувилагч дутагдалтай байгаа гол асуудал нь сувилагчийн цалин бага, ажил хүнд байдагтай холбоотой гэв.
Орхон аймаг 2000 гаруй эмч, эмнэлгийн ажилтантай. Тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, нарийн мэргэжлийн сургалтад хамруулж туршлага судлуулах, эрүүл мэнд, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зорилгоор “Эмч” хөтөлбөрийг долоо дахь жилдээ хэрэгжүүлж байна. Иймд Орхон аймгийг зориод ирсэн эмч, эмнэлгийн ажилтнууд дээрх хөтөлбөрт хамрагдах боломжтой гэж үзэж буй. Урьж болох ч тэдний цалин хангамж ямар байх нийгмийн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг нь чухал асуудал болоод байгаа юм.
Эмнэлгүүдийн эмчилгээ, үйлчилгээ бие дааж, гүйцэтгэлээр санхүүжих ажил үргэлжилж байгаач үүнд бүх эмнэлгийн салбарын ажилчид хамрагдаж цалин хөлсөө нэмэгдүүлж чадахгүй байгаа юм. Өнөөдөр сувилагчийн үндсэн цалин 750мянган төгрөг энэ цалингаар амьдар гээд хаяж болох уу?
Манай эмнэлгийн байгууллагуудын ажиллах орчин, нөхцөл муу, ажлын ачаалал их, ажлын цаг урт, хөнгөлөлт, цалингийн нэмэгдэл үнэлгээ бага. Мөн цалин хангамж бага учраас залуу боловсон хүчнүүд мэргэжлээрээ ажиллах сонирхол нь буурснаас энэ салбарын үйл ажиллагаагаа явуулж буй эмнэлгүүд сувилагчаар дутаж байна. Энэ нь үнэхээр том асуудал, бараг гамшиг ч гэсэн болно. Учир нь эмч өвчтөнүүдээ үзэж оношилчихоод бусад ажлаа сувилагчдаа даатгачихдаг. Тэгэхээр сувилагч үгүй бол эмнэлгийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, эрдэнэт хүний амь эрсдэж ч болох юм.
















СЭТГЭГДЛҮҮД /0/