2023 оны 05-р сарын 16-аас 05-р сарын 23-ыг хүртэлх 7 хоногийн урьдчилсан мэдээ
18-нд хур тунадас, 19-нд бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 18, 19, 20-нд секундэд 7-12 метр, үе үе ширүүснэ. Нийт нутгаар 19-нд сэрүүсч шөнөдөө -5...0 градус, өдөртөө 2...7 градус, 17-нд өдөртөө дулаарч 12...17 градус. Бусад хугацаанд шөнөдөө 0...5 градус, өдөртөө 7...12 градус, 22-оос өдөртөө дулаарч 16...21 градус байна.
Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр +6...+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +27...+32 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Дарьгангын тал нутгаар +18...+23 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +23...+28 градус, бусад нутгаар +12..+17 градус дулаан байна.
















СЭТГЭГДЛҮҮД /0/