А.Түвшинжаргал: Бидний хувьд нууцын зэрэглэлд хамаараад нууж, хаах мэдээлэл байхгүй...

А.Түвшинжаргал: Бидний хувьд нууцын зэрэглэлд хамаараад нууж, хаах мэдээлэл байхгүй...

Шуурхай зөвлөгөөнийг Засаг даргын орлогч А.Түвшинжаргал удирдан явуулав.  Мөн тэрээр, шуурхай төгсгөлд  хэлтэс, агентлагуудын удирдлагуудад хэд хэдэн чиглэлийн үүрэг  даалгаврыг өглөө. 

Үүнд, Монгол Улсын Ерөнхий сайдын 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгов. Засгийн газрын 2023 оны 49 дүгээр тогтоолоор 2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласантай  холбогдуулан авлигатай  тэмцэх таван үйл ажиллагааний “Шил” ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэх албан даалгаврыг өгсөн. 
Үүнтэй холбоотойгоор Засаг даргын орлогч А.Түвшинжаргал “Өөрсдийн хийдэг ажлаа иргэд, олон нийтэд нээлттэй танилцуулахад байгууллага бүр онцгой анхаарч ажиллах. Бидний хувьд нууцын зэрэглэлд хамаараад нууж, хаах мэдээлэл байхгүй. Ерөнхий сайдын 01 албан тоот даалгаврыг ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Хяналт шинжилгээ, үнэлгээний  хэлтэс хариуцан ажиллаж байна. Ажлаа  сайжруулахад анхаархыг сануулав. Барилга байгууламж, хөрөнгө оруулалтын ажлууд эхэлж байна. Хяналт, шалгалт хийдэг байгууллагууд идэвхтэй сайн ажиллаарай. Эхнээс нь зөв зохион байгуулалт, зөв төлөвлөгөө гаргачихбал ирээдүйд бид хохирол бага амсана. Хяналт тавьдаг албан тушаалтан, мэргэжилтнүүд амралтаа зөв зохицуулахыг хүсье" гэлээ. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу