Засаг даргаа хотын ерөнхий архитектораа мэргэжлийн хүн томилж өгөөч ...

Хот төлөвлөлт бол шинжлэх ухаан бөгөөд мэргэшсэн олон хүний хүч хөдөлмөр, оюун ухаан шингэж байж бий болдог оюуны бүтээлийн үр дүн юм. 

Монголын төр, засгийн удирдлагын бүтэц, салбаруудын  удирдлагад улс төрийн шийдвэрээр мэргэжлийн бус хүн томилогдон, сонгуулийн хугацаанд тухайн салбарыг удирдан ажиллаж, хөгжлийг удаашруулж байгаа нь тогтолцооны алдааны хохирогч нь ард иргэд болж үлддэг. Тэр тусмаа хотын хөгжилтэй холбоотой салбарт өгөх уршиг нь өндөр. 

Ялангуяа хотын хөгжлийн асуудлын шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй хүмүүс мэргэжлийнхний үгийг, шийдлийг хүлээн авахгүйгээс хотын хөгжил зөв, хурдтай явагдах боломжгүй болж оршин суугчид, иргэд хохирч байгаа төдийгүй хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх нөхцөл тун муу байна.  Харин өнгөрсөн жил батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хотын эрх мэдэл нэмэгдэж, Хотын эдийн засаг сайжирч, зах зээлээс хөрөнгөө барьцаалж бонд босгон дэд бүтцийн хөгжлөө хангах боломж одоо л бүрдэх гэж байна. Жилийн жилд орон нутагт бүтээн байгуулалт засвар шинэчлэл хийгдэж ийм ч хөрөнгө оруулалт хийлээ гэж ярьдаг, Хот байгуулалтын мэргэжлийн багийн ажиллагаа орхигдсоор удаж байна. Уг нь хот байгуулалтын нэг л хэсэг нь барилга юм. 

  • Эмч хүн хүний амьтай холбоотой ажил хийдэг бол архитектор хүний ажил  маш олон хүний амьдрал, эдийн засагтай холбогддог. Буруу төлөвлөлт хийлээ гэхэд улс орны эдийн засагт маш их хохирол учирч болно. Орон зайгаа буруу төлөвлөчихвөл иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг алдагдуулна гээд олон талын сөрөг нөлөөг дагуулж байдаг.

Хот байгуулалтын тухай хуулинд хуульчилсан ганц мэргэжлийн албан тушаал бол Ерөнхий архитектор юм. Монгол улс 21 аймаг, хот нийслэл Ерөнхий архитектортай, хот байгуулалтын албатай байна гэж хуульчилсан байдаг ч энэ нь хэрэгждэггүй.  Өнөөдөр 21 аймгаас 13 аймагт мэргэжлийн архитектор, 3 аймаг ландшафтын архитектор, 5 аймагт инженер ерөнхий архитекторын албан тушаалд ажилладаг. Өөрөөр хэлбэл шаардлага хангахгүй 8 мэргэжилтэн  энэ үүргийг гүйцэтгэдэг гэсэн үг. Орхон аймаг мэргэжлийн бус ерөнхий архитектортай. Хот байгуулалт барилга захиалагчийн албаны дарга нь уг албан тушаалыг хашдаг.  Нэг ёсондоо мэргэжлийн бус хүн хийдэг. 

Шинэчилсэн хуулийн төсөлд Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэгт ерөнхий архитекторыг 6 жилийн хугацаагаар  БХБ-ын сайдтай зөвшилцсөний дагуу томилох зохицуулалт орсон гэж албаны хүн мэдээллэсэн. Мөн ерөнхий архитекторын дүрэмд МАЭ Мэргэшсэн, Зөвлөх архитекторуудын дунд сонгон шалгаруулалт явуулж, БХБ -ын сайдтай зөвшилцөж холбогдох агентлаг нь томилдог байхаар тусгах саналыг ч оруулж өгчээ.Гэвч энэ хууль бодит байдал дээр цаасан дээр ч буугаагүй хүлээгдэж буй. 

Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Хот байгуулалтын баримт бичгийн ангилал, тавигдах шаардлага, Бүсчлэлийн төрөл, ангилал, бүсчлэлийн дүрэмтэй байх зохицуулалт оруулсан. Мөн ХБ-ын баримт бичгийг хэрэгжүүлэх үе шат, арга хэмжээний төлөвлөгөө, хот суурин газрыг шинээр байгуулах, татан буулгах, нүүлгэн шилжүүлэх зохицуулалт, төрийн байгууллагын чиг үүрэг, оролцогчдын чиг үүрэг,олон нийтийн оролцоонд төрийн бус мэргэжлийн байгууллага, салбарын мэргэжилтэн түүний мэргэжлийн үйл ажиллагааг ёс зүйн дүрмийг баримтлан ажиллахаар зохицуулсан гэсэн ч уг хууль хөрсөн дээрээ хэрэгжиж эхлээгүй байгаа юм.Хууль хүлээж алдаатай бодлого гаргасаар байх уу гэдэг асуулттай тулгарч байна. Энэ нь мэргэжлийн бус томилгоо...Бид мэргэжлийн бус хүнээр хотын төлөвлөлтыг хөгжлийг хийлгэнэ гэвэл асар их алдааг засч залруулж чадахгүйгээр үлдээх гэм хортой. Учир нь үсчин хийдэг хүнийг мэс заслын эмчээр очоод ажил гэж байгаатай ижил агуулгатай үйлдэл юм. Орхон аймгийн хот төлөвлөлтийг 15 жилийн хугацаатай батлаж тэр батласан төлөвлөлтийн дагуу хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг жил бүр ИТХ-аар оруулж батлуулдаг. Энэ нь мэргэжлийн бус хүний тархи оюунаар хийгдээд байгаа нь биш биз гэсэн эмзэглэлийг үргэлж дагуулж ирсэн байдаг. Энэ нь улс төрийн алдаатай томилгоо шийдвэр гаргах түвшинд буруу бодлого гаргасантай холбоотой. ИТХ-аас анх Хот байгуулалт барилга захиалагчийн албыг байгуулахдаа дарга нь ерөнхий архитектор байна гээд заачихсан.Хот төлөвлөлт ч, барилгажилт ч бүхлээрээ инженерийн шийдэл байх ёстой.

Гэтэл бид дарга нь ямар ажил мэргэжилтэй хүн байх нь хамаагүй томилчихдог тогтолцоотой явсаар удаж байна. Засаг даргаа  энэ шийдвэрээ эргэн харж мэргэжлийн хүнээр хотын ирээдүйгээ төлөвлүүлэе...

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.