"Санхүүгийн салбарын эрх зүйн шинэчлэл" сургалт, хэлэлцүүлэг болж байна

Иргэд, олон нийтэд санхүүгийн боловсрол, мэдлэг түгээх сургалт хэлэлцүүлгийг Санхүүгийн зохицуулах хорооноос манай аймагт зохион байгуулж байна.

Зохицуулалтын салбарын байгууллагуудын хамтаар хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, үйл ажиллагаа болон шинээр мөрдөж буй хууль журмыг танилцуулахын зэрэгцээ салбартаа гарч буй өөрчлөлт, шинэчлэлт гээд олон талын мэдээллийг энэхүү арга хэмжээгээр өгөх юм.

Орхон аймаг иргэдэд санхүүгийн мэдлэг, боловсрол олгох чиглэлээр хийж буй нэг томоохон ажил нь Иргэдийн төсөв юм. Улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын зарцуулалтыг ном товхимол болон цахим хэлбэрээр иргэд олон нийтэд хүргэж байна.

Иргэд Та бүхэн УСО-нд болж буй энэхүү арга хэмжээнд ирснээр хэрхэн хувьцаа эзэмшигч болох вэ, үнэт цаасны данс нээлгэх, нэр дээрх хувьцаагаа шалгуулах, банкуудын хувьцаа гаргалтад оролцох боломж зэрэг зөвлөгөө мэдээллийг авах боломжтой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%