Зургадугаар сарын 1-ний өдрийг “Хүүхэд бүхэн аз жаргалтай байг” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1-ний арга хэмжээний талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл өглөө.  Энэ жил Орхон аймаг  Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Хүүхэд бүхэн аз жаргалтай байг” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажил хангаж байна. 
Аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ГБХЗХГ, БШУГ, Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, Хот тохижуулах гэхчлэн бүхий л төрийн байгууллага,  ААНБ хамтран ажиллаж буй. 

Засаг даргын орлогч А.Түвшинжаргал:
 -Зургадугаар сарын 1-нд нээлтийн үйл ажиллагаа 11:00 цагт А.Амарын талбайд эхэлнэ. Энэ өдөр  автомашингүй өдөр байна. Холбооны уулзвараас Баянгийн уулзвар хүртэл авто машины хөдөлгөөнийг 09:00-20:00 цаг хүртэл хязгаарлана. Жолооч нартаа хэлэхэд нэг өдөр хүүхдүүддээ хүндэтгэл үзүүлэн гэрлээ асаан замын хөдөлгөөнд  соёлтой оролцохыг уриалж байна. 

А.Амарын талбайд нээлтийн үйл ажиллагааны соёл урлагийн арга хэмжээнээс гадна урлагийн төрөлжсөн сургалттай “Уран эгшиг” сургуулийн сурагчдын тайлан тоглолт болно. Орон нутгуудаас урлагийн төрөлжсөн сургуультай аймаг манай аймаг. Өнгөрсөн жил үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн энэ сургуулийн сурагчид нийт Эрдэнэтчүүддээ өнөөг хүртэл сурч, мэдсэн зүйлсээ хуваалцаж, толилуулахаар бэлтгэж байна.  

Мөн Хүүхдийн хөгжил төслийн хүрээнд аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад үкүлэлэ хөгжмийг олгосон. Бүх сургуулийн дэргэд үкүлэлэ хөгжмийн дугуйлан хичээллэж байгаа. Энэ дугуйлангийн сурагчид аав, ээж, үеийн найзууддаа сурсан мэдсэнээ хуваалцахаар бэлтгэж байна” хэмээн соёл урлагийн арга хэмжээний талаарх ерөнхий мэдээллийг өглөө. 

Үйлчилгээний төв, Номын төвийн урд талбайд   засах тайз ААНБ-уудад нээлттэй

А.Амарын талбайд  арга хэмжээний төв тайз, дэлгэцийг засах бол Үйлчилгээний төв, Номын төвийн урд талбайд  нэмэлт тайз засах юм. Тэдгээр тайз, дэлгэц дээр урлаг, соёлын арга хэмжээ болохоос гадна аж ахуйн нэгж байгууллагад нээлттэй байдлаар үйл ажиллагааг зохион байгуулна. 

А.Амарын талбайд хүүхдийн нас биенд тохирсон олон төрлийн арга хэмжээ өрнөнө 

Хүүхдүүдийн нас биенд нь тохирсон олон төрлийн хөгжөөнт тоглоом, уралдаан, тэмцээн А.Амарын талбайд өрнөнө. Тухайлбал, буухиа тэмцээн, унадаг дугуйн уралдаан,хөл бөмбөгийн тэмцээн, бадминтоны тэмцээн,корнхоллын тэмцээн болох юм. 

Мөн  16:00-19:00  Open mic арга хэмжээг ч зохион байгуулах учир хүүхдүүд Та бүхэн сонирхсон төрөлдөө оролцох боломжтой юм. 
10:00-20:00 цаг хүртэл худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, хүүхдийн тоглоомын үйлчилгээ ч мөн адил байна. Тэдгээрт Баян-Өндөр сум хяналт тавин зохион байгуулалт хийх  бэлтгэлийг хариуцан ажиллаж байна. 

  • Хоёр дахь байршил Эрдэнэт цэцэрлэгт  хүрээлэнд 12.00 цагаас  3х3 сагсан бөмбөгийн тэмцээнтэйгээд гадна байгууллага, аж ахуй нэгж байгууллагуудын хүүхдийн баярын арга хэмжээ болно. 
  • Гурав дахь байршил Эрдэнэт спорт амралтын хүрээлэн буюу Наадмын талбайд: 12:00 Үндэсний бөхийн тэмцээн болно. 
  • Мөн  багуудын Соёлын төвүүд 15:00-18:00 цагийн хооронд хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулах юм. 
Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.