А.Түвшинжаргал: Хүүхдийн парк хувь хүний эзэмшилд байдаг ажиллуулах, ажиллуулахгүй байх шийдвэрт бид оролцох боломжгүй

Наадмын талбайн зүүн талд байх хашаалсан газар хувь хүний өмч. Дээр нь байгаа тоглоом хэрэгсэл ч хувь хүний эзэмшил. Тухайн парк Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр үйл ажиллагаагаа явуулж эхлэх эсэхийг  хэлж мэдэхгүй. Хариуцагч эзэмшигчийн асуудал. Хувийн байгууллага нь засвар үйлчилгээ, тохижилтоо хийж эхэлсэн. Мэргэжлийн байгууллага, улсын байцаагчийн дүгнэлт нь ямар нэгэн эрсдэлгүй гэж үзэх юм бол ажиллуулах эрх нь тухайн байгууллагын асуудал. Аймаг орон нутгийн удирдлагууд ажиллуулахгүй, ажиллуулна гэдэг шийдвэрийг гаргахгүй гэх тайлбарыг Засаг даргын орлогч А.Түвшинжаргал өгөв. 
Хэрэв хүүхдийн парк зургадугаар сарын 1-нд нээлтээ хийлээ гэхэд замын хөдөлгөөн, зогсоол, орц гарцын аюулгүй байдлыг хангах цаашлаад хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээнд хяналт тавих, зөвлөгөө зөвлөмжөө өгч төрийн байгууллагын зүгээс хийх ёстой ажлаа хийнэ гэлээ.

Парад ахалтын учир ....

Парад алхалтын арга хэмжээг нэгдсэн байдлаар алба ёсоор  зохион байгуулахгүй юм. Тодруулбал, 2022 оны үйл ажиллагаагаа сурталчлах сургууль, дугуйлангийн сурагчид багш нар, аав, ээж, найз нөхөдтэйгөө алхах нь нээлттэй.  Өнгөрсөн жил ийм санал нэлээдгүй гарсан учир энэ жил нээлттэй байхаар төлөвлөсөн. Үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгээс 1500 хүүхдийг хувцсаар жигдрүүлж, уриа лоозон бариулж алхуулна гэсэн зүйл байхгүй гэдгийг зохион байгуулах ажлын хэсгээс өгч байна. 

Цагдаа, Эрүүл мэнд, Онцгой, Хот тохижуулах газрынхан эрүүл, аюулгүй байдал, цэвэр орчинд анхаарна 

Зургадугаар сарын 1-нд “Авто машингүй” өдөр байна.  Холбооны уулзвараас Баян худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг 09:00-20:00 цаг хүртэл хязгаарлана. 
Мөн бусад уулзвар, гарц дээр цагдаагийн алба хаагчид аюулгүй байдлыг хангаж ажиллах юм.  Тиймээс хүүхэд багачуудаа хүндэтгэн нэг өдөр замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг нийт жолооч нараасаа уриаллаа.  Түүнчлэн дээрх зам хаасан хэсэгт хүүхэд унадаг дугуй, рольк, скүүтэрээр тоглоход эрсдэлгүй. Бусад замын хөдөлгөөн эрчимтэй хэсэгт бага насны хүүхдээ тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ. 

Мөн "Эрдэнэт цэцэрлэг"-т хүрээлэн чиглэлийн автозамын ачаалал нэмэгддэг учир тухайн чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээг ирэх даваа гаригт танилцуулна гэлээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.