Цалин, тэтгэвэр тэтгэмжийг ХЭРХЭН нэмэх вэ?

МАН-ын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон цалин, тэтгэврийг нэмэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт 100 хувь олгох зэрэг асуудлуудыг хэлэлцсэн. Улмаар ирэх долоодугаар сарын 1-нээс эхлэн цалин, тэтгэвэр нэмэх, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт нөхөн олгох, УИХ-ын гишүүдийн тоог 126 байх зэрэг өөрчлөлтийн дэмжсэн ажээ. 

Тэгвэл цалин, тэтгэвэл ямар байдлаар нэмэгдэх талаарх мэдээллийг ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээллээ.

  • Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын доод цалин 565 мянга байсныг долоодугаар сарын 1-нээс 750 мянга болгож нэмнэ.
  • Харин алба хаагчдын цалинг хоёр үе шаттайгаар нэмнэ. Ингэхдээ долоодугаар сард болон 10 дугаар сарын нэгнээс нэмэх аж. Эхний ээлжид соёл, спорт, нийтлэг үйлчилгээний ангилалд байгаа төрийн албан хаагч нарын цалинг нэмэх юм.
  • Төрийн захиргааны байгууллагын ажилчдын цалинг нэмнэ. Яам, агентлагийн алба хаагчдын цалинг тэгшитгэж, суурь цалинг 1 сая төгрөгт дөхүүлнэ. 
  • Төрийн тусгай албан хаагчдын хувьд, цагдаа, дотоод цэргийн албан хаагчдын цалинг 1 сая төгрөгт хүргэнэ. 
  • Ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг 10 хувиар нэмэгдүүлнэ. Мөн жил бүр нэмэх хууль батлагдсан аж.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний асран хамгаалагчдад олгодог зорилтот халамжийг 325 мянган төгрөг болгож нэмнэ.
  • Ээжүүдэд очих асаргааны 83 мянган төгрөгийн тэтгэмж 255 мянга болж нэмэгдэнэ.
  • Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Мөн мөнгөн тэтгэмжээс хасагдсан хүүхдүүдэд өнгөрсөн нэгдүгээр сараас олгосон мөнгийг нөхөн олгохоор шийдвэрлэлээ.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.