Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2023 оны 6 дугаар сарын 5-наас 2023 оны 6 дугаар сарын 12-ныг хүртэлх
долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв


Хугацааны эхэнд уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хална.


Хур тунадас: 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 10-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тад нутгаар, 11-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, хугацааны эхэнд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Нутгийн баруун хагаст дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хална.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу