Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Тамхины болон жижиглэн худалдааны түргэн үйлчилгээний цэгүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнгийн талаарх мэдээллийг сонсов.
Аймгийн Засаг даргын 2023 оны А/275 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд Баян-Өндөр сумын 13 багийн нутаг дэвсгэрт зам дагуу үйл ажиллагаа явуулж буй 45 ТҮЦ-т ажилласан байна.
Дээрх ТҮЦ-үүдийн 26 нь тамхины цэг, үлдсэн нь зайрмаг, түргэн хоол, сүү, цагаан идээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Мөн 35 нь түр зөвшөөрөлтэй, 10 нь зөвшөөрөлгүй байсан гэх мэдээллийг ажлын хэсгээс танилцуулав.
ТҮЦ-үүд нь авто замын зорчих хэсэг, хөвөө, зурвас газарт байрлаж хөдөлгөөнд саад учруулан үзэгдэх орчин хязгаарласан, явган хүний зам хаасан, ногоон байгууламж дээр байршуулсан, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн дэглэм зөрчсөн, хаяг, шошгогүй хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан, ажлын байр нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэхчлэн зөрчил илэрсэн байна.
Энэ нь Авто замын тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл ажээ.
















СЭТГЭГДЛҮҮД /0/