2 жил дамнан яригдаж баригдаж буй Орлогод нийцсэн орон сууц буюу Уртын гол багт баригдсан 260 айлын орон сууцны эхний хоёр блок энэ сардаа багтан ашиглалтанд орно гэж засаг дарга С.Батжаргал мэдээллэв.
Уг барилгыг тойрсон олон асуултанд иргэд хариулт хүлээж буй журам бүрэн боловсруулагдсан уу? Худалдан борлуулахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох уу? урьдчилгаа 30 хангасан байхад болох уу? өрөөний мвк дэлгэрэнгүй мэдээлэл бүртгэл хэзээ эхлэх бэ өргөдөл хаана хүлээж авах бол гэх зэрэг эдгээр асуултанд тухайн барилга ашиглалтанд хүлээн авсаны дараа ажлын хэсгээс иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэв. Одоогоор тус барилгын эхний хоёр блок орон сууцны дотоод заслын ажлууд дуусч гадна засварууд хийгдэж байгаа юм байна.
Барилгын нийт санхүүжилтын талаар Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны дарга Ц.Баяржаргалаас тодруулахад
“2021 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн таван удаагийн гүйцэтгэлээр нийтдээ 15,4 тэрбум төгрөгийн санхүүжилтыг авсан. “Эрдэнэт” үйлдвэрээс өнгөрсөн жил 1,5 тэрбум төгрөг, энэ жил арваннэгдүгээр сарын 23-нд хоёр тэрбум нийтдээ 3,5 тэрбум төгрөгийн санхүүжилтыг авсан байна. Таван блок орон сууцанд магадлал хийсэн нийт дүн 26 тэрбум 654 сая төгрөг. Гадна инженерийн шугам сүлжээний холболт 753 сая төгрөг. Ингээд нийт төсөв 27,4 тэрбум төгрөг. Одоогоор санхүүжилт авсан гүйцэтгэл 56 хувьтай байна. Таван блок орон сууцны А блок 70 хуьтай, B Блок 85, С блок 70, D блок 88 хувьтай, Е блок суурийн ажлаа 10 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийт төслийн гүйцэтгэл 75 хувьтай байгаа юм. Шаардлагатай санхүүжилт 12 тэрбум төгрөг байна. Үүнийг орон нутгийн төсөв дээр тавих боломжгүй байгаа учир тодорхой хэсгийг иргэдэд худалдан борлуулж, орон нутгийн төсөвт орлого төвлөрүүлснээр үлдэгдлийг өгөх шаардлагатай.
Үлдэгдэл санхүүжилтэд гадна талбайг тохижуулах 420 сая төгрөг багтсан. Үүнд, гадна авто машины зогсоол, тоглоомын талбай, явган хүний зам байна” гэсэн юм. Барилга ашиглалтанд хүлээн авах үед эцсийн байдлаар батлагдасан журмын талаарх мэдээллийг бид хүргэх болно.
















СЭТГЭГДЛҮҮД /0/