Энэ жилийн Эрдэнэтийн наадмыг 419 сая төгрөгөөр тэмдэглэнэ

Энэ жилийн Эрдэнэтийн  наадмыг 419 сая төгрөгөөр тэмдэглэнэ

Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Тулгар төрийн 2232 Их Монгол Улс байгуулсны 817,Ардын хувьсгалын 102  жилийн ой, Орхон аймгийн баяр наадмыг зохион байгуулах тухай хэлэлцлээ.

Баяр наадмыг зохион байгуулах хороог энэ жил Ш.Ганболд дарга ахална. Хороо 26 хүний бүрэлдэхүүнтэй байх юм. Энэ жилийн Эрдэнэтийн наадмыг зохион байгуулахад орон нутгийн төсвөөс 219 сая,Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллах төлөвлөгөөний зардлаас 200 сая төгрөгийг зарцуулахаар зардлын задаргааг  баталсан юм.Өнгөрсөн жил улсын баяр наадмын төсөвт орон нутгийн төсвөөс 270 сая төгрөг зарцуулж байсан юм.

Батласан төсвийг задалбал үндэсний бөхийн барилдаан 22.1 сая, хурдан морины уралдаанд 65 сая, үндэсний сур, шагайн харваанд 14 сая, баяр наадмын талбайн тохижилтын зардалд 27.2 сая, хэв журам хамгаалах зардалд 21.4 сая төгрөг зарцуулах бол үлдсэн санхүүжилт наадмын нээлт, соёл урлаг, спортын арга хэмжээ, наадмын төв комисс, хэвлэл мэдээллийн зардалд зарцуулагдана гэв. 
 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу