Иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд Орхон аймгийн багууд дээр Цахим буланг ажиллуулж эхлээд 20 гаруй хонож байна.
Энэ хугацаанд 1090 иргэн багаасаа төрийн үйлчилгээг цахимаар авсны 777 нь Баян-Өндөр сум, 313 нь Жаргалант сум байна.
“Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд энэхүү ажлыг зохион байгуулж, орон нутгийн төсвийн 58 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цахим буланг тохижуулж, техник тоног төхөөрөмжөөр хангасан.
Цахим булантай болсноор иргэд төрийн үйлчилгээг анхан шатандаа чирэгдэлгүй хурдан шуурхай авах /Е-Монголиа/ лавлагаа мэдээлэл, төрийн байгууллага, ажил үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт, гомдлоо Цахим булангаар дамжуулан гаргах боломжтой болсон.
















СЭТГЭГДЛҮҮД /0/