НӨАТ-ын урамшууллыг ирэх сард олгоно

НӨАТ-ын урамшууллыг ирэх сард олгоно

Татварын байгууллагаас мэдээлж буйгаар давхардсан тоогоор 41 мянган иргэн өнгөрсөн оны НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал болох нэг тэрбум гаруй төгрөгийг аваагүй байна. Иймд буцаан олголтоо аваагүй байгаа иргэд энэ оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс өмнө дараах хоёр үйлдлийг амжиж хийхийг татварын албанаас санууллаа. 

Үүнд:

  • Цахим төлбөрийн баримтын ebarimt.mn системд бүртгүүлсэн дансны мэдээллээ, өөрийн харилцагч арилжааны банкнаас Монголбанкны Дансны нэгдсэн санд хүргүүлсэн мэдээлэлтэй тулган шалгаж, зөрүүтэй тохиолдолд залруулах,
  • Буцаан олголтын урамшуулал авах хүсэлтээ ebarimt системд 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор гаргаж, баталгаажуулах

Ингэснээр НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сард шилжүүлэх юм. Хэрэв дээрх хугацаанд мэдээллээ залруулж, урамшууллаа авах хүсэлтээ гаргаагүй бол тухайн иргэний 2022 оны НӨАТ-ын урамшуулал цуцлагдаж, санхүүжилт нь улсын төсөвт буцаагдахыг анхааруулав. Мөн энэ оны хоёрдугаар улирлын худалдан авалтын төлбөрийн баримтаа долоодугаар сарын 8-ны өдрийн 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын урамшууллаа авахыг санууллаа. НӨАТ-ын урамшууллыг хуульд заасны дагуу ирэх сард багтаан олгох юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу