Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат “2023 оны ЭЕШ-ыг 47 шалгалтын байранд 2460 орчим коммисын гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулсан. Шалгалтад 34 462 шалгуулагч бүртгүүлснээс 31 874 нь хамрагдаж, шалгалтын ирц 92.6 хувьтай байв. Энэ жилийн тухайд хамгийн олон буюу 21 810 шалгуулагч математикийн хичээлээр шалгалт өгсөн. Харин хамгийн цөөн буюу 787 шалгуулагч Орос хэлний хичээлээр ЭЕШ өгсөн байна. Өмнөх жилтэй харьцуулахад найман хичээлийн шалгалтын дүн буурсан үзүүлэлттэй гарсан. Энэ нь уралдаант шалгалт буюу эрэмбэлэх зориулалттай учир үүгээр боловсролын чанарыг шууд дүгнэх боломжгүй. Гэхдээ үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж байгаа шалгалт гэдэг утгаараа дунд сургуулийн төгсөгчдийн түвшинг эндээс харж болохоор байна.
Элсэлтийн Ерөнхий шалгалтад хамрагдсан хүүхдүүдийн дүн, мэдээлэл Блокчейн системд бүртгэлтэй байгаа. Түүнчлэн их дээд сургуулиудад тус системд нэвтрэх эрхийг нь өгсөн бөгөөд эрхээр нэвтэрч, элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой. Маргаашаас их дээд сургуулийн элсэлт эхэлнэ. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 800 оноо авсан 208 шалгуулагч байсан бол энэ жил 158 суралцагч хамгийн өндөр оноо авсан байна.
Орхон аймгийн тухайд судлагдахуун хичээлээр 12 сурагч энэ жил ЭЕШ 800 оноо авчээ
















СЭТГЭГДЛҮҮД /0/