Энэ сардаа багтаан улсын комисс ажиллахаар болсон 260 айлын орон сууцны байрны 186 айлын орон сууцны байрыг худалдан борлуулж орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, 70 айлын орон сууцны байрыг түрээслэхээр өнгөрөгч оны 12 сард ИТХ-аар журмыг батласан. Түрээслэх байрны зарим хэсэг нь гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдсан айл өрхөд түр хугацаагаар түрээслэх байр байна.Улсын комисс ажилласны дараа Хууль эрх зүйн хэлтсийн дарга М.Мөнхбаяраар ахлуулсан ажлын хэсэг иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх юм байна.
Мөн “Орлогод нийцсэн орон сууц”-ны журмыг хуралдаанаар баталснаас хойш 7 сарын хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд улсын комисс орон сууцыг ашиглалтанд хүлээн авсны дараа журмыг дахин олон нийтэд хүргэнэ гэсэн юм. Орон сууцны байр худалдан авах хүсэлт гаргасан айл өрх нь улсаас орон сууцны байр хувьчилж аваагүй байх, өмнө нь төрөөс хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох түрээсийн болон бусад орон сууцны хөнгөлөлт эдлээгүй байх, өөрийн өмчлөлийн инженерийн хангамжгүй байх, сүүлийн таван жил гэр хороололд амьдарсан байх, худалдан борлуулах байрны төлбөрийг төлөх санхүүгийн эх үүсвэртэй байх зэрэг шаардлагууд тавигдаж байна.2022 оны 12 сард ИТХ- аар батлагдсан журмын талаарх товч мэдээллийг хүргэж байна.



















СЭТГЭГДЛҮҮД /0/