Н.Алтанхуягийн тухай прокурор, өмгөөлөгч, шүүхийн иргэний төлөөлөл юу хэлэв

Хөгжлийн банкны шүүх хурал 47 өдөр үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. Шүүх ирэх даваа гарагт шийдвэрээ танилцуулах юм. Засгийн газрынхаа гаргасан шийдвэрийн төлөө шүүгдэж буй Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн тухай түүний өмгөөлөгч болон прокурор юу хэлснийг танилцуулъя. 

Өмгөөлөгч нь "Засгийн газрын тогтоол бол халдашгүй. Засгийн газрын шийдвэрийг АТГ, прокурор дагаж мөрдөх ёстой болохоос биш, зөв буруу, хууль бус гэж шалгаж мөрдөх, буруутгах ёсгүй. Засгийн газрын тогтоол нь нийгэмд аюултай үйлдэл гэсэн хуулийн заалт байхгүй. Засгийн газрын тогтоол гэмт хэргийн шинжтэй гэж хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж болохгүй. Засгийн газрын тогтоолыг АТГ шалгах, прокурор хянах эрхгүй. Хууль бус тогтоол гэж яллах дүгнэлт бичиж шүүхээр хянан шийдвэрлүүлэх гэсэн санаа зорилго нь эрх зүйн үндэслэлгүй" гэжээ. 

Мөн энэхүү хэргийг хянасан прокурор "Засгийн газрын тогтоолыг судлаад үзвэл ямар нэгэн даалгасан шинжтэй, Хөгжлийн банкнаас зайлшгүй санхүүжүүл гэсэн үг үсэг байдаггүй. Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэхийг холбогдох албан тушаалтанд зөвшөөрсөн үг, өгүүлбэр л байдаг. Засгийн газрын тогтоолтой ч гэсэн Хөгжлийн банкны тухай хууль болон дүрэм журамд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Хэдийгээрг Засгийн газрын тогтоолоор санхүүжүүлэхийг нь зөвшөөрсөн ч гэсэн Хөгжлийн банкны тухай хууль, зээлийн бодлого, бусад дүрэм журамд нийцсэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх талаар энэ банкны удирдлагаар ажиллаж байсан хүмүүс нь ч хэлдэг. Засгийн газрын тэргүүн, гишүнээр ажиллаж байсан хүмүүс нь ч шүүхийн хэлэлцүүлэгт хангалттай, тодорхой ярьсан" гэв.

Түүнчлэн шүүхийн иргэний төлөөлөл ч Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг буруугүй гэж үзжээ. Шүүх хурал бүрд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон иргэний төлөөлөл оролцож шүүх бүрэлдэхүүнд дүгнэлтээ танилцуулдаг юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.