Тэрээр "Засгийн газрын хуралдаанаас макро эдийн засгийг тогтворжуулах тогтоол батлагдсантай холбогдуулан бүх төрлийн зөвшөөрлийг ирэх наймдугаар сарын 1-ны дотор бүрэн цахимжуулж, хүнээс хамааралгүйгээр олгогддог байх нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Ч.Хүрэлбаатар сайд бид хоёрт даалгасан. Зөвшөөрлийн хуульд заасан 360 зөвшөөрлийг наймдугаар сарын 1 гэхэд бүрэн цахимжуулж чадвал иргэд маш хурдан хугацаанд зөвшөөрөл авах боломжтой болно. Зөвшөөрөл авахын тулд тоног төхөөрөмж бэлддэг, хөрөнгө оруулалт хийдэг ч дараа нь зөвшөөрөл гарахгүй байх вий гэсэн эрсдэл иргэд болон ААН-үүдэд хүндрэл учруулдаг учир хүний оролцоогүйгээр технологи шийддэг зарчим руу шилжүүлэхээр Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтарч ажиллаж байна. Үүний хүрээнд EMongolia Ebusiness платформоор дамжуулаад наймдугаар сарын 1-ний дотор бүх зөвшөөрөл цахимжина" гэлээ.
-10°C / -4°C
Эрдэнэт · Цас
















СЭТГЭГДЛҮҮД /0/