Монголд зочлох жил: Он гарснаас хойш 223680 жуулчин иржээ

Монголд зочлох жил: Он гарснаас хойш 223680 жуулчин иржээ

Засгийн газраас 2023 оныг “Монголд зочлох жил” болгосон билээ. Уг санаачилгын хүрээнд энэ онд нэг сая эсхүл түүнээс их жуулчин хүлээн авна гэж салбарын сайд, Ерөнхий сайд нар мэдэгдсэн. Тэгвэл зургадугаар сарын 20-ны өдрийн байдлаар манай улсад 223680 жуулчин иржээ.

Байгаль орчин аялал жуулчлалын яамны хувьд нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 283340 жуулчин хүлээн авна хэмээн зорилт тавьсан. Тэгвэл дээрх үзүүлэлтээс харвал зорилт 78.94 хувийн биелэлттэй байгаа юм.  Манай улсыг зорьж ирж буй жуулчдыг улсаар нь авч үзвэл ОХУ, БНХАУ, БНСУ, БНКазахстан улс, Япон зэрэг улс дийлэнхийг нь бүрдүүлж байна. Эдгээрээс ОХУ-аас хамгийн их буюу 110529 хүн Монголд ирсэн байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу