Л.Энх-Амгалан: Хамран сурах тойргийг шинэчилж, нэг ангид 45-аас дээш хүүхэд суралцуулахгүй

Л.Энх-Амгалан: Хамран сурах тойргийг шинэчилж, нэг ангид 45-аас дээш хүүхэд суралцуулахгүй

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй сургуулиудын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, тогтоол гаргалаа. Хичээлийн жил эхлэхээс өмнө нийслэлийн гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй сургуулиудад богино болон дунд хугацааны ямар арга хэмжээ авах вэ гэдгээ Засгийн газарт танилцууллаа.

2022-2023 оны хичээлийн жилд ЕБ-ын 859 сургуульд 746 мянган хүүхэд сурч байна. Үүнээс гурван ээлжээр хичээллэж байгаа зургаан сургууль байна. 18 сургуулийн барилга баригдаж байгаа учраас сургуулиуд 20 түрээсийн байранд хичээллэж байна. Жилд 12-р ангийг 35 мянган хүүхэд төгсөж байхад нэгдүгээр ангид 70 мянган хүүхэд орж байна. Тэгэхээр жил бүхэн 35 мянган хүүхдийн ачаалал нэмэгдэж байна. Тиймээс нийслэл болон томоохон аймгуудын сурагчид гурван ээлжээр хичээллэх эрсдэл бий болоод байна. 2023-2024 оны хичээлийн жилд нийслэлд өндөр ачаалалтай 47 сургууль байна. Тиймээс бодлогын зургаан шийдвэр авч хэрэгжүүлнэ.

1. Ачаалал ихтэй байгаа сургуулиудыг өргөтгөнө.

  1. Сургуулийн дотоод орчны ашиглалтыг сайжруулах, засвар, тохижилт хийх, сургалтын зориулалтаар ашиглах боломжтой байруудыг түрээслэх, газартай сургуулиудад хувийн хэвшлээр сургуулийн байр бариулж, төр удаан хугацаагаар түрээсэлж байгаад өмчлөлдөө авна.

3. Хамран сурах тойргийг шинэчилнэ. Нэг ангид 45-аас дээш хүүхэд суралцуулахгүй

4. Их, дээд сургуулийн харьяа ахлах сургуулиуд болон ачаалал өндөртэй сургуулийн бүтэц хэв шинжийг өөрчилнө. Энэ жилээс төрөлжсөн ахлах сургууль руу шилжинэ.

5. Бүх хүүхэд танхимаар хичээллэх шаардлагагүй. Тиймээс цаашдаа ачаалал өндөртэй ахлах ангийн сурагчдыг танхимын болон танхимын бус гэсэн байдлаар хичээллүүлж туршиж үзнэ.

6. ЕБС-ийн хүүхдүүдийн тооноос хамаараад мэргэжлийн багш дутагдах эрсдэл үүсч байна. Тиймээс 1-2 дугаар ангийн 44-өө дээш хүүхэдтэй ангиудад 200 туслах багш ажиллуулна. Нийт 400 орчим тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэл улсын хэмжээнд 3 ээлжид орох сургуулиудын асуудлыг шийдэх боломжтой.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу