2023 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа иргэддээ танилцуулж байна.
2023 онд орон нутагтаа хийж хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлаа иргэддээ танилцуулах, мэдээлэл өгөх зорилгоор "Орхон аймгийн бүтээн байгуулалт-2023” нээлттэй хаалганы өдөрлөгийг А.Амарын талбайд зохион байгуулж байна.

Бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж буй 40 гаруй компаниуд ажлын явц, өөрсдийн нөөц боломж, хүчин чадал зэрэг мэдээллийг өгч байна.
Энэ онд эхлүүлсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудаас дурьдвал...
Урлагийн төрөлжсөн сургалттай “Уран эгшиг” ЕБ-ын сургуулийг өргөтгөж спорт заалтай болгоно. Үүнд 1,3 тэрбум төгрөг зарцуулна.
Өнгөрсөн онд эхэлсэн Танил зах орчмын 2,9 километр хатуу хучилттай замын ажлыг бүрэн дуусгана.
Аймгийн төвийн бичил хорооллуудыг тойрсон дугуйн зам тавина,
Спортын төрөлжсөн сургалттай Ирээдүйн одод сургуулийн спорт заал барина.
Уртын гол багт баригдаж буй 260 айлын орон сууцны барилгын ажлыг бүрэн дуусгах зэрэг томоохон бүтээн байгуулалтаа дурьдаж болно.
















СЭТГЭГДЛҮҮД /0/