Өнөөдрийн байдлаар манай улсад 235 мянган жуулчин иржээ

Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласан. Өнөөдрийн байдлаар манай улсад 235000 жуулчин ирж, ойролцоогоор 330 сая орчим ам.долларын орлогыг дотоодын эдийн засагт төвлөрүүлжээ. Түүнчлэн ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Казахстан улсын жуулчдын урсгал нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт жуулчдын 38.1 хувь нь Чингис хаан агаарын тээврийн боомтоор нэвтэрсэн бол Алтанбулаг, Боршоо, Замын-Үүд, Цагааннуурын боомтуудаар бусад голлох жуулчид ирж аялжээ. Жуулчдын 80 орчим хувь нь визгүй, визийг түр чөлөөлсөн орнуудаас ирсэн байна. 

БОАЖЯ-наас энэ онд "Welcome to Mongolia"-тай холбоотой 69 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд буй. Үүний нэг нь Тайландын талтай аялал жуулчлалын хамтарсан өдөрлөг, соёлын арга хэмжээ, өндөр хэмжээний айлчлалыг харилцан зохион байгуулах хэлцэл юм. Энэ талаар салбар яамны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх мэдээлэл өгөв.

Тэрээр "Зургаадугаар сарын 20-28-ны өдрүүдэд БОАЖ-ын Сайдын урилгаар Тайландын Хаант Улсын эрхэмсэг Гүнж  Др. Проф. Чулабхорн Кром Пра Шрисавангавадана манай улсад айлчлал хийж байгаа. Уг айлчлал нь ирэх жил тохиох Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтан хийж буй өндөр хэмжээний арга хэмжээ юм. Ийм учраас БОАЖЯ, ГХЯ болон холбогдох байгууллагууд хамтран ач холбогдол өгч зохион байгуулж буй. Тайландын талтай аялал жуулчлалын хамтарсан өдөрлөг, соёлын арга хэмжээ, өндөр хэмжээний айлчлалыг харилцан зохион байгуулахаар тохирсон. Мөн цаашид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн болон “Үдийн цай хөтөлбөр” зэрэг хөтөлбөрүүдэд хамтран ажиллана. Энэ удаагийн айлчлал нь хоёр орны байгаль орчин, аялал жуулчлал, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой" хэмээлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%