C.Мөнгөнчимэг: Ипотекийн зээлийг хэвийн олгоно

C.Мөнгөнчимэг: Ипотекийн зээлийг хэвийн олгоно

Ипотекийн зээлийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэхтэй холбоотойгоор тус зээлийг түр хугацаанд зогсоох эсэхэд Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлэл өглөө.

Тэрбээр "Мөнгөний бодлогын хүрээнд ипотекийн зээлийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэх шийдвэр гаргасан. Энэ хүрээнд бэлтгэл ажлыг хангахаар Барилга хот байгуулалтын сайдын ахалсан ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийн дүгнэлтээр ипотекийн зээлийн хүртээмжийг бууруулахгүйгээр Засгийн газарт үе шаттайгаар шилжүүлэхээр төлөвлөж байгаа. Цаашид Үндэсний орон сууцны корпорац гэсэн бүтэцтэйгээр зохион байгуулна. Энэ талаар тодорхой дүрэм журмыг боловсруулж Засгийн газрын хурлаар шийдвэрлүүлэх юм. Энэ оны эхний зургаан сарын байдлаар гурван мянга гаруй өрхөд ипотекийн зээлийг олгосон. Цаашид ч ипотекийн зээлийг үргэлжлүүлэн хэвийн олгоно" гэв.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу