Аймгийн хэмжээнд махны гурван үйлдвэр, уламжлалт мал нядалгааны нэг цэг, хиамны хоёр үйлдвэр, махны төрөлжсөн 12 дэлгүүр, төвлөрсөн хоёр хүнсний зах, худалдааны төвөөр иргэдийн өдөр тутмын хүнсний хэрэгцээнд мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлэн ажиллаж байна.
-Махны үйлдвэрүүдийн мал, мах бэлтгэлийн үйл ажиллагаа эхэлсэн, мах бэлтгэл ирэх сараас жигдэрнэ.
-“Эрдмийт” ХХК-ийн махны үйлдвэр энэ онд 200 тн хонь, 150 тн үхэр, 30 тн ямааны мах,
-“Эрдэнэт мах маркет” ХХК-ийн махны үйлдвэр энэ онд 1000 гаруй үхэр, хонь, ямааны мах бэлтгэн нөөцлөхөөр төлөвлөж буй. Махны төрөлжсөн 12 дэлгүүр 360 тн мах бэлтгэнэ. “Жаргалант мах импекс” ХХК-ийн махны үйлдвэр өргөтгөл хийж байгаатай холбоотой мал, мах бэлтгэлийн ажил ирэх сарын 15-наас эхлэхээр төлөвлөж байна.
Хүлэг хүнсний зах дээр худалдан борлуулагдаж буй махны үнэ
-Үхрийн ястай мах-14500 төгрөг, цул мах-16500 төгрөг
-Хонины ястай мах-10000 төгрөг, гуя-12000 төгрөг
-Ямааны мах-8000-8500 төгрөг
-Адууны мах-11000-12000 төгрөгийн үнэ ханштай байна.
Таван-Эрдэнэ махны бөөний худалдааны төвд худалдан борлуулж буй махны үнэ
-Үхрийн мах-8500-10500 төгрөг
-Хонины мах-7000-8500 төгрөг
-Ямааны мах-5000-6000 төгрөг
-Адууны мах-5000-7000 төгрөгийн үнэтэй борлуулагдаж байна.
















СЭТГЭГДЛҮҮД /0/