Орхон аймаг: Цахимаар бүртгүүлээгүй нэгдүгээр ангийн сурагчдыг 30-ныг хүртэл сургууль дээр нь бүртгэнэ

Орхон аймаг: Цахимаар бүртгүүлээгүй нэгдүгээр  ангийн сурагчдыг 30-ныг хүртэл сургууль дээр нь бүртгэнэ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын 2023-2024 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл улсын хэмжээнд нэгдсэн байдлаар энэ сарын 15-25-ны хооронд цахимаар зохион байгуулсан.

Өнөөдрийн байдлаар цахим бүртгэлд бүртгэлийн явц 85 хувьтай, нийт хүүхдийн 60,7 хувь буюу 1617 хүүхдийн бүртгэл баталгаажсан байна. Өнөөдрөөс буюу энэ сарын 28-30 хүртэл  бүртгүүлээгүй үлдсэн хүүхдийг сургууль дээр бүртгэнэ гэж аймгийн БШУГ-аас мэдээллээ.

Энэ жил 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдүүд нэгдүгээр  ангид элсэн орно.  Манай аймгийн хувьд нийт 26000 орчим хүүхэд сургуульд суралцана. Үүнээс 2450 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах юм. Энэ нь  нэг ангид 35 хүүхдээр тооцоход 68 бүлэг хичээллэхээр тооцоолол гарчээ. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу