Тарьсан модоо бүртгүүлэх боломжтой

Тарьсан модоо бүртгүүлэх боломжтой

Уг хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөр санхүүжүүлэгч байгууллагууд, төрийн захиргааны байгууллагууд, аж ахуйн нэгжүүд болон иргэд олон нийтийн оролцоог тэгш, хүртээмжтэй хангах, тарьсан модны бүртгэл, тооллогыг үнэн зөв тооцох, мэдээллийг хадгалах, тайлагнах хэрэгцээ шаардлага үүссэн.

Иймд тарьсан модны бүртгэлээс гадна хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, аж ахуйн нэгжүүдийн бүртгэл, тарьц суулгацын нөөцийн талаар нэгдсэн мэдээллийн баазтай болох зорилгоор https://terbummod.mn системийг хөгжүүлж байна.

Та тарьсан модны мэдээллээ www.terbummod.mn сайт болон мобайл аппликейшнд нэвтрэн бүртгүүлэх боломжтой. Ингэснээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд таригдсан модны бүртгэл, төсөл хөтөлбөр, арга хэмжээний үр дүнг олон нийтэд ил тод, эргэх холбоо бүхий байдлаар хүргэх ач холбогдолтой.

Мэдээллийн нэгдсэн баазыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар хариуцсан удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллана

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу