45-аас дээш хүүхэдтэй багш нар туслахтай ажиллана

45-аас дээш хүүхэдтэй багш нар туслахтай ажиллана

2023-2024 оны хичээлийн жил Боловсролын багц хуулийг баталснаас хойших анхны хичээлийн жил эхлэх гэж байна.  Энэ ч утгаараа хэд хэдэн өөрчлөл хуулийн хүрээнд хийгдэж байгаа юм. Тухайлбал, ЕБС-ийг гурван улиралтай байсныг дөрвөн улиралтай болгож хуульд нийцүүлэн өөрчилсөн. Мөн энэ хичээлийн жилд бага ангийн багш нар туслах багштай ажиллах боломж бүрдсэн гэж салбарын сайд мэдээлэлдээ дурдсан. 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Нэг ангид 50-60 хүүхэд суралцахаар сурлагын чанарын асуудал маш хүнд. Тиймээс энэ жилээс нэг ангид 45-аас дээш хүүхэдтэй бүлэг байгуулахыг хориглож байгаа. Гэхдээ 45-аас дээш хүүхэдтэй бүлгүүдэд багшийн туслах ажиллуулахаар санхүүжилтийг нь шийдсэн" гэсэн юм. Харин уг асуудалд орон нутгийн боловсролын салбарынхан бодитой шийдэлд хараахан хүрээгүй анги дүүргэлтийн асуудалд зохицуулалт хийгдэж байна гэж хариулсан юм.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу