Аймгийн хэмжээнд эвдрэлтэй явган замууд болон эрсдэл үүссэн газруудад хяналт шалгалт хийж 40 зөрчлийг илрүүлжээ

Аймгийн хэмжээнд эвдрэлтэй явган замууд болон эрсдэл үүссэн газруудад хяналт шалгалт хийж 40 зөрчлийг илрүүлжээ


Аймгийн хэмжээнд эвдрэлтэй явган замууд болон эрсдэл үүссэн газруудад хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулж, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар ойрын хугацаанд санал танилцуулахыг  засаг дарга С.Батжаргал Хотын захирагчийн албанд үүрэг болгосон. 

Хотын захирагчийн алба, Онцгой байдлын газар, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсээс дараах биелэлтийг ирүүлжээ.
Аймгийн Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн үйлчлэх хүрээний нутаг дэвсгэрийг хамруулан хийсэн  үзлэг шалгалтаар  хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй зөрчил, дутагдал болох цахилгааны утас шалбарсан, ил гарсан, хүний гар хүрэхүйц газар унжсан, цахилгааны шон хазайсан, цахилгаан щит хайрцаггүй, цоожгүй, цахилгааны хэлхээ орооцолдсон болон тусгай албаны автомашин зорчих боломжгүй зэрэг нийт 40 зөрчлийг илрүүлжээ. 

Үзлэг шалгалтын үеэр гүүрний хашлага эвдэрсэн, бетонон хийцтэй траншейны таг эвдэрсэн, үерийн гуу жалга болон гүүрэн гарцны доорх хоолой шороогоор бөглөрсөн зэрэг нийт 9 зөрчлийг газар дээр нь арилган ажилласан байна. 

Дээрх зөрчлүүдийг арилгуулахаар “Эрдэнэт-Булганы”  ЦТС ТӨХК, “Эрдэнэт-Ус” ДТС ОНӨХК-ийн удирдлагад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн хугацаатай  гурван  албан шаардлага,  дөрвөн  дүгнэлтийг  хүргүүлж хэрэгжилтийг хангуулахаар хяналт тавин ажиллаж байна. Мөн үерийн ус зайлуулах инженерийн хийцлэлтэй далан, байгалийн суваг, шуудуу, борооны ус зайлуулах суваг, ус ихээр хуримтлагдан тогтох газрууд, шинээр суваг, шуудуу гаргах шаардлагатай газруудад тогтмол үзлэг хийж шороо дүүрсэн шуудууг хүнд машин механизм ашиглан ухах, сэргээх, гараар ухах зэрэг ажлыг зохион байгуулж байна гэж мэдээлэв.  Баян-Өндөр сумын хэмжээнд яаралтай засварлах шаардлагатай нийт 185 гудамжны замын судалгааг гаргаад байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу