-Хотын захирагчийн албаны ахлах мэргэжилтэн Г.Тулгабаатар:
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд давс бодисын нөөц бүрдүүлэлтэд орон нутгийн төсвөөс 260 сая төгрөгийг төсөвлөсөн. Манай аймгийн хэмжээнд 130 км орчим хатуу хучилттай авто зам байдаг. Нэг жилд дунджаар 40-45 удаагийн давтамжтай цас ордог. Жилд 373 тонн цас хайлуулах бодис, давсны хэрэгцээ шаардлага үүсдэг юм.
Хот тохижуулах газарт цас хайлуулах зориулалтын бодис 10 тонн, давс 110 тонн нөөцтэй байна байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 200 тонн цас хайлуулах бодис авахаар төлөвлөсөн. ОХУ-д үйлдвэрлэгдсэн бодис хүйтэнд цас хайлуулах чанар өндөр учраас сонгон хэрэглэж байна. Давсны хувьд Увс аймгийн давсыг шүлтлэг ихтэй цас хайлуулах чанар сайн учир сүүлийн жилд хэрэглэж байна. Үлдэгдэл нөөц бүрдүүлэлтийн худалдан авалтаа энэ сар болон ирэх аравдугаар сард хийхээр төлөвлөсөн.
















СЭТГЭГДЛҮҮД /0/