Хотын захирагчийн албанаас "Энэ онд хотын авто замд нийт 16000 метр квадрат талбайд нөхөлт хийхээс өнөөдрийн байдлаар 7000 гаруй метр квадрат талбайд нөхөлт хийсэн. Энэ зун бороо хур ихтэй байснаас үүдэн авто замын нөхөлтийн ажил хойшилсон” гэж мэдээлэв.
Ус цаг уур орчны шинжилгээний төвийн дарга С.Отгонбаатар “Тавдугаар сард бороогүй өдөр нь 20 хоног, зургаадугаар сард бороогүй өдөр нь 9 хоног, долоодугаар сард 9, наймдугаар сард 14 өдөр нь бороогүй байсан. Долоодугаар сард үргэлжилсэн бороотой, наймдугаар сард өнжөөд нэг бороо орсон байна” гэлээ.
Засаг дарга С.Батжаргал бороо их орсон нь хөрөнгө оруулалтын ажилд хэрхэн яаж нөлөөлсөн талаар Хот байгуулалт, барилга захиалагчийн албанаас тодруулахад “Бороо их орсонтой холбоотойгоор 61 компани гүйцэтгэж буй ажлынхаа гэрээг сунгасан” гэх тайлбарыг тус газрын дарга Ц.Баяржаргал өгсөн.
Хуурай суурь бэлтгэн асфальтан хучилт, нөхөөс хийх нь авто замын ажлын технологи. Бороо орсны дараа 2-3 хоног сууриа хатааж бэлтгэх үйл явцтай байдаг учраас хугацаа хойшилж, сунжирхад нөлөөлсөн. Бүрэн хатаагүй замд нөхөлт хийснээр дахин эвдрэл үүсэх эрсдэлтэй гэж Хотын захирагчийн албанаас тайлбарласан.
















СЭТГЭГДЛҮҮД /0/