МАН-д гомдогсод "ЗАСАГ" даргаа огцруулах уу?

Зуны урт амралтын дараа “амь орж” байгаа Орхоны МАН-н хорооны улстөр халуухан, хатуухан уур амьсгалтайгаар энэ намрынхаа үйл ажиллагааг эхлүүлж байгаа бололтой. Ингэж хэлэхийн учир МАН-ын хорооны гишүүн ИТХ-ын төлөөлөгч Ц.Алтаншагай тэргүүтэй МАН -ын гомдогсод нэгдэн нийлж чанаргүй зам гэх олон нийтийн сэдвийн дор доторх хагаралаа ил гаргаж тэмцлээ илэрхийлж эхэлсэн нь олны анхаарлыг татав. 

Саяхан нь сонгуулийн өмнө намын гишүүд, орон нутгийн үйл ажиллагаагаа  үг үсэггүй магтаж, сэв суулгахгүй сөрөг хүчний гишүүдээс халз өмөөрч байсан тэд гэнэт ингэж гарч ирэх болсон шалтгаан яг юу байв. Засаг даргаа муу ажиллаж байгаа гэх шүүмж үгсийг МАН-ын гишүүд өөрсдөө унагаах болсон нь хачирхалтай.

Ер нь нам гэдэг бол төр, засгийн эрхийг авахын төлөөх сайн дурын нэгдэл. Нэгэнт ийм зорилгын төлөө нэгдсэн хүмүүс хэн нэгнээрээ манлайлуулан ажилладаг нь улс төрийн тогтсон ёс юм. 

Үнэн хэрэгтээ айсуй сонгуулийн ялагдал ялалтын гол түлхүүр нь одоо бол Аймгийн МАН-хорооны гарт л бий.Ц.Алтаншагай ил гарч шүгэл үлээгч болж харагдаж байгаа ч гомдогсод илүү олуулаа тэр дундаа залуу үеийнхэн харагдаж байгаа нь анхаарал татаж буй. Ах нар даргын суудалд суухдаа дүү нартаа амласан амлалт хүссэн албан тушаал эрх мэдлийг өгөөгүй юу? Дүү нар би гэдэг амбицаар том суудалд эрх мэдлийн төлөө ах нарыгаа шантаажилсан уу гэдэг асуулт гарч ирэх. Эртнээс эв түнжин хагарч албан тушаалын тохироо таараагүй гэх намын даргатайгаа хийсэн дотоод дайн ил гарч Засаг руугаа чиглэсэн нь олон учиг шалтгаантай байх талтай. Хуучнаар НАМЗХ гэгдэж байсан холбоог Социал демократ залуучуудын холбоо болгож өөрчилсөн энэ холбооны  орон нутагт буюу Орхоны тэргүүнийг сонгох дүрмын бус  нэг ёсондоо хууль бус хурал явуулаад намын шинков гишүүд өгчихсөн нь гал дээр ус нэмжээ.Энэ бол жижигхэн дотоод дайны нэгээхэн хэсэг илүү олон зөрчилдөөн намын гишүүдийн дунд үүсчихсэн. Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс МАН-ын зовлон эхэлж, эрх мэдлийн хуваарилалтанд гомдсон гомдогсодоо хэрхэн дарж авах уу гэдэг ширүүн тулааны өмнө зогсож буй.Эрх мэдлийн хуваарилалтаас үүдэлтэй гомдогсдын бүхэл бүтэн арми Аймгийн  МАН-д “бойжиж” өнөөдөр хүрээгээ улам бүр тэлсээр засаг даргаа огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн нь намын дотоод зөрчил хурц байгааг илтгэж байна. 

 Намынхаа эсрэг шүлэг үлээгч Ц.Алтаншагайгийн хувьд байр суурь зарчмаасаа хазайхгүй тууштай тэмцэнэ гэдгээ илэрхийлж харин хариуд нь намын дарга ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж гэдйижээ.

Одоо эсэргүүцэгчид улам бүр л эгнээгээ тэлэх шинжтэй. Ирэх онд сонгууль болно энэ байдлаараа бид сонгуульд ялалт байгуулах уу? Олигтойхон ажилламаар байна гэдэг гэх хатуухан үгийг намын хэсэг залуус намын даргадаа дайжээ.

 Эрх баригч намынхан эрх мэдэлд хүрмэгц дотоод тэмцлээ дийлэхээ болж,  хөнжил дотроо хөлөө жийлцдэг нь үе үеийн сонгуулийн өмнө хойно эхэлдэг тогтсон уламжлал гэхэд хилсдэхгүй.

Иймээс ирэх өдрүүдэд улс төр идэвхжихийн хэрээр нам доторх гомдогсод намынхаа эсрэг зогсох тэмцэл эрчимжиж огцрох огцруулах дээрээ тулж мэдэхээр байна. 

Орон нутгийн тухайд үлдэж  буй нэг жил гаруйн хугацаанд сайн ажиллаж, иргэдийнхээ итгэлийг эргүүлэн олж авч чадахгүй бол МАН 2020 онд орон нутагтаа үнэмлэхүй олонхийн суудал авсан амжилтаа бататгаж чадахгүй, ирэх 2024 онд ялагдал хүлээхээр байгаа. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт хотод  2024 онд МАН ялагдал хүлээвэл стратегийн хамгийн ашигтай талбараа алдана гэсэн үг. 

Тиймээс засаг даргаа огцруулж үймээн дэгдээж үйл хэргээ үгүйсгэх үү аль эсвэл амбицаа дарах уу гэдгээ  тэмцэгчид шийднэ.

Ийм үед л сөрөг хүчний хүчтэй дуу хоолой л дутаад байна даа....

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.