ЭМЯ: Томуугийн эсрэг вакциныг аравдугаар сарын 18-наас хийж эхэлнэ

ЭМЯ: Томуугийн эсрэг вакциныг аравдугаар сарын 18-наас хийж эхэлнэ

Улсын хэмжээнд томуугийн улирлыг угтан, нийт 300,000 тун вакцин захиалжээ. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй адил дөрвөн цэнт вакцин захиалсан гэсэн үг юм. Түүнчлэн уг вакциныг аравдугаар сарын 17-нд хүлээн авах бөгөөд бэлтгэл ажлыг бүрэн хангаснаар аравдугаар сарын 18-наас зорилтот бүлгүүдийг дархлаажуулж эхэлнэ. Тус вакцин нь томуугийн A, B хүрээний тус бүр хоёр вирусийн үйлчилгээтэй аж. Зорилтот бүлэгт цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд болон 65-аас дээш насны иргэд, хөхүүл, жирэмсэн эхчүүд хамаарна. Мөн иргэд сайн дураараа дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм. Вакцины дархлаа тогтоох хугацаа зургаан сар бөгөөд голчлон өрхийн эрүүл мэндийн төвүүдээр хийх аж. 

Хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлж, хүйтэн сэрүүний улирал болж байгаатай холбоотойгоор томуу, томуу төст өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу