Гурван сургууль, долоон цэцэрлэг халаалтаа аваагүй байна

Энэ сарын 15-наас айл өрх, ААНБ-ын халаалтыг өгсөн. Нийт  14127 айл өрхөд халаалт өгч, хий авах ажил 92 хувьтай үргэлжилж байна.  17-ны өдрийн байдлаар халаалт  ирсэн сургууль цэцэрлэгийн судалгааг гаргахад нийт 17  сургуулиас  13,15, Уран эгшиг сургуулиудын халаалт ирээгүй байгаа бол 31 цэцэрлэгээс долоон цэцэрлэг халаалтгүй байгаа нь шугамд ямар нэгэн эвдрэл гэмтэл гарсантай холбоотой гэв. 

Мэргэжлийн  байгууллагаас шуурхай арга хэмжээ аван засварлах ажлыг эхлүүлжээ.  Мөн зарим сургууль ирэх сарын 1-нээс халаалтаа авахаар хойшлуусан бол 22 дугаар цэцэрлэгийн зуухны винтлятор доголдсоныг  Хот байгуулалт, барилга захиалагчийн алба гүйцэтгэгчээр засуулахаар ажиллуулж эхлүүлсэн байна.  Бүх сургууль цэцэрлэг тус бүр Баянтээгийн нүүрс 25 тонныг  татсан, шаталт сайн байна гэж мэдээллээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
91%
Дэмжихгүй
8%