Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ХХI Их хурлаар шинэ ерөнхийлөгч тодорно

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ХХI Их хурлаар шинэ ерөнхийлөгч тодорно

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ХХI Их хурал болж байна. Энэхүү хурлаас ирэх дөрвөн жилд тус байгууллагыг удирдах Ерөнхийлөгч нь тодорно. Өнгөрсөн хугацаанд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимыг удирдсан О.Амартүвшин дахин сонгогдохын төлөө өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 18-ны 17.00 цагаас өмнө хүлээн авсан. Өнгөрсөн хугацаанд нэр дэвшигчид өөрсдийгөө танилцуулж, нэр дэвшиж байгаагаа мэдэгдсэн. 11 хүн нэр дэвшихээ олон нийтэд мэдэгдээд байлаа. Харин хурал албан ёсоор эхэлж Тооллогын комисс нэр дэвшигчдийг танилцуулахдаа 12 хүн нэр дэвшиж байгааг дуулгалаа. "Эрдэнэс Монгол" ХХК-ын дэд захирал асан О.Одбаяр нэр дэвшиж байгаа ажээ. Тэрээр өнөөдрийг хүртэл нэр дэвшиж буйгаа олон нийтэд зарлаагүй байсан юм.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу