Зургаан тоглоом суурилагдах ёстой гэвч гурван жил өнгөрсөн ч ганцхан тоглоомтой .....

Орхон аймгийн иргэдийн дунд яригддаг эрэлттэй нэг сэдэв нь хүүхдийн парк тойрсон асуудал байдаг. Тоглоом суурилагдах ажил удааширсантай холбогдуулан Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын  өмнөх захиргааны дарга М.Энхбатаас зарим асуултанд хариулт авлаа

-Хүүхдийн паркад тоглоом суурилуулах ажил яагаад удаашралтай байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу? Тун саяхан нэг тоглоом авчирч суурлуулсан харагдсан

-Энэ ажлын гүйцэтгэгчийг 2021 онд тендерээр шалгаруулсан боловч төлөвлөлтийн ерөнхий зургаа гаргаагүйгээс энэ ажил нэлээд хойшилсон. Төлөвлөлтийн зураг гарахгүй байгаа учраас “Легато” компани өнгөрсөн онд гэрээгээ цуцлах санал өгсөн. Харин “Сокал” компани төлөвлөлтийн зургийг “Гэрээнд байхгүй” хэмээн татгалзаж, аймаг тендерийг дахин зарласнаар нэг компани шалгарсан юм билээ. Ингээд ажлаа гүйцэтгэх явцад нь тус компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч, гэрээгээ цуцлах болсноор мөн л хугацаа алдсан. Улмаар аймаг, “Сокал” компанитай гэрээ хийж, төлөвлөлтийн зураг нь гарч, “Легато” компанийн байршуулах тоглоом яг энд байх юм байна” гэж байршлыг нь зааж өгснөөр ажил нь урагштай байна.  

-Хэр хэмжээний тоглоом суурилагдах вэ? Анх 1,3 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоглоом яригдаж байсан. 2022 оны төсөв дээр 3,5 тэрбум төгрөг болчихсон явсан. Зөвхөн суурилуулах ажилд 800 орчим сая төгрөг зарцуулна гэж яригдаж байгаад төсвөөс хасагдсан мэдээлэл бий? Энэ тал дээр тодруулбал?

-“Легато” ХХК-ийн тоглоом суурилуулалт дээр миний мэдэхийн 660 сая төгрөг тавигдсан. Үлдэгдэл 5 тоглоомыг “Сокал” компани суурилуулах ажил бий. “Сокал” компанийн тухайд зүүн талын төлөвлөлтийн зургаа дуусгаж, экспертизээр орж байгаа байх. “Легато” компани түрүүлээд “Гэрээгээ цуцлъя” гэсэн санал гаргасан тул байршлыг нь зааж өгөөд, ажлыг нь хийлгэж байна. Одоо “Сокал” компани тус бүр дээрээ ажлын зургаа баталгаажуулна гэсэн үг.

-Тоглоом суурилуулах ажил энэ онд багтах уу?Нийт өртөг 3,5 тэрбум гэж сонссон энэ зургаан тоглоомын өөрийн өртөг 

-Манайх хүүхдийн тоглоомыг хүлээж авах ёстой л байгууллага гэдгийг зөвөөр ойлгоорой. Харин шахах тал дээр албан ёсны захиалагч нь аймгийн ЗДТГ болж байгаа юм. Экспертизээр батлагдаж байгаа ажлын зураг хэзээ дуусна, тэр үед л шийдэгдэх байх. Ямартаа ч бид 2023 ондоо багтана гэсэн хүлээлттэй байна. Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтэс, Барилга захиалагчийн алба нь ажлын гүйцэтгэлийг шахах ёстой. Манайх тоглоом суурилуулахад шаардлагатай албан ёсны бичгээ холбогдох байгууллагуудад өгсөөр байгаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
1
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
91%
Дэмжихгүй
8%