Зөвхөн төрд бүртгэлтэй суудлын болон ачааны машины улсын дугаарын өнгийг цэнхэр болгоно

Зөвхөн төрд бүртгэлтэй суудлын болон ачааны  машины улсын дугаарын өнгийг цэнхэр болгоно

Төрийн байгууллагын машинаар дарга нар хүүхдээ сургууль, цэцэрлэгт байнга зөөдөг, баар, ресторан, дарга нарын эхнэр дэлгүүр хэсдэг, хөдөө гадаа зугаалдаг гэх шүүмжлэл байнга ирдэг. Тиймээс төрийн машины улсын дугаарын дэвсгэр өнгийг өөрчилснөөр иргэд үүнд хяналт тавих боломжтой болно.

Монгол Улсын хэмжээнд 1,700 орчим төрийн байгууллага болон төрийн өмчит компанийн 14,000 машин төрд бүртгэлтэй. Үүнээс суудлын 5,300, ачааны 2,100 орчим машины улсын дугаарын дэвсгэрийг цэнхэр өнгөтэй болгох юм. Эдгээр нь замын түгжрэлд нөлөөлдөг.

Харин автобус болон технологийн зориулалттай төрийн машины улсын дугаарын өнгийг солихгүй.

Засгийн газрын тогтоол, яамны сайдын удирдамж, тушаал шийдвэрийн дагуу төрийн албан хэрэгцээнд ашиглаж байгаа бүх машины улсын дугаарын өнгийг өөрчлөхөөр болсон. Ажлын явц аймаг орон нутагт ямар байгаа талаар 10 дугаар сарын 1-н гэхэд Засгийн газарт танилцуулагдана. Иймээс манай аймгийн хувьд төрийн албан хэрэгцээнд ашиглаж байгаа, төрийн байгууллагын бүх автомашины дугаарын өнгийг өөрчлөх ажил хийж байгаа. Төлбөр, үнэ өртөгийн хувьд 40 мянган төгрөгийн үнэтэй байна. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ солихгүй, гэрчилгээн дээр улсын дугаарын дэвсгэрийн өнгө өөрчлөгдсөн тухай тэмдэглэнэ. Энэ ажилд байгууллагын дарга нар идэвхтэй оролцох шаардлагатай байна” гэв.

Манай аймгийн хувьд төрд бүртгэлтэй, төрийн албан хэрэгцээнд ашиглагдаж байгаа 304 тээврийн хэрэгсэл байдаг

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу