Ж.Ганбаатар: Өчигдөр ОХУ-аас 92 вагон АИ-92 шатахуун орж ирсэн

Ж.Ганбаатар: Өчигдөр ОХУ-аас 92 вагон АИ-92 шатахуун орж ирсэн

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр " Есдүгээр сарын 20-нд ОХУ-аас шатахуун хязгаарлах тогтоол гаргасан. Энэ тогтоолын дагуу дизель түлшийг хамруулахгүйгээр, АИ-92 бензин хамрагдаж байгаа талаар мэдэгдсэн. Өнгөрсөн сард Монгол Улсад ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин айлчлал хийх үеэрээ АИ-92 шатахууны хязгаарлалтад Монгол Улсыг хамруулахгүй байх амлалт өгсөн. Гэвч ОХУ-ын Засгийн газрын тогтоол тийм амархан шийдэгддэг асуудал биш ч гэсэн бид шаргуу ажиллаж, өнгөрсөн пүрэв гарагт Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулсан. Улмаар АИ-92 шатахууны асуудал жигдэрсэн. Өчигдөр л гэхэд ОХУ-аас 92 вагон АИ-92 шатахуун орж ирсэн бол өнөөдөр 62 вагон орж ирсэн байгаа. Томоохон импортлогч болох "Петровис" болон "Шунхлай" компаниудад АИ-92 шатахууны хангалттай нөөц байгаа. Ер нь хувийн хэвшил учраас заавал нөөцөө хангах ёстой гэж бид шаардах боломжгүй. Өнөөдрөөс бүх асуудал жигдэрч байгаа. ОХУ-аас Монгол руу түлш ачигдахгүй долоо хоноход энд улаан гэрэл асдаг. Бид хангалттай нөөцтэй байсан учраас 20 хоног тэслээ. Шатахуун түгээх газруудад хүргэлт хийхэд 2-3 хоног шаардаж байгаа иргэд, олон нийт тайван байж болно. Шатахууны нийлүүлэлт хэвийн байгаа" гэлээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу