Орхон аймаг: Бүрэн ажиллагаатай 503 ширхэг камер байна

Орхон аймаг: Бүрэн ажиллагаатай 503 ширхэг камер байна

Аймгийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх,  зөрчлийг түргэн шуурхай илрүүлэх, таслан зогсоох зорилгоор  нийтийн эзэмшлийн зам талбай, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, сургууль цэцэрлэгийн ойр орчин, зах худалдааны төвүүдэд  нийт 649 камер  суурилуулсан.  Өнөөдрийн байдлаар 503 камер  бүрэн ажиллагаатай, 146 камер засвартай байна. Энэ онд орон нутгийн төсвийн 735,5 сая төгрөгөөр  Уурхайчин, Зэст, Цагаанчулуут, Эрдэнэ зэрэг найман багт 133 камер суурилуулаад байна. 

Нэг чигийн хөдөлгөөнгүй камер 523, PTZ хөдөлгөөнт камер 114, тусгай зориулалтын камер буюу дугаар илрүүлэгчтэй камер 12-ийг шаардлагатай газруудад байршуулсан. 

Энэ оны эхний 8 сарын байдлаар 454 иргэн, байгууллагаас 494 удаагийн  камерын бичлэг шүүлгэжээ.  Үүний үр дүнд 312 сая төгрөгийн хохирлоос 211 сая төгрөгийн эд зүйлийг олж тогтоон хохирлыг барагдуулжээ.   Тухайлбал, машинтай шүргэлцсэн 163, хүн мөргөсөн 18 , мал хүний эрүүл мэндэд хохирол учруулах 13 зэрэг гэмт хэрэг зөрчлийг хяналтын камерын тусламжтайгаар илрүүлсэн билээ. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу