Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны 103 жилийн ойд зориулж цэцэг өргөлөө.

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны 103 жилийн ойд зориулж цэцэг өргөлөө.

    Монгол улсын Засгийн газрын есдүгээр сарын 21-ний өдрийн 94-р тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг Монгол улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны нэрэмжит болгосон билээ.

XX зууны манлай их бүтээн байгуулалт болсон Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг барьж байгуулах түүхэн шийдвэрийг гаргахад гарамгай гавьяа байгуулсан эрхэм хүнээ уурхайчин хамт олон хүндэтгэж түүний төрсөн өдрөөр нь, хөшөөнд нь цэцэг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Эрдэнэт хотод сүндэрлэх Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд, үйлдвэрийн анхдагчид, Эрдэнэт хотын  ахмадууд  хүндэтгэл үзүүллээ. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсан нь Монголын түүхэнд хамгийн олон жил буюу сангийн сайдаас өгсүүлэн 44 жил төрийн жолоог барилцсан хүн гэдгийг бид мартах учиргүй

Жил бүр түүний төрсөн өдрийг ийнхүү Эрдэнэтчүүд хүндэтгэн тэмдэглэдэг билээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу