Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрыг Төрийн шагналт Н.Наранбаатарын нэрэмжит болголоо

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрыг Төрийн шагналт Н.Наранбаатарын нэрэмжит болголоо

Булган аймгийн ИТХ-ын XVI хуралдааны шийдвэрээр тус аймгийн Хөгжимт жүжгийн театрыг Монгол Улсын Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын нэрэмжит болгосон. Тодруулбал, хурлыг тогтоолыг аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат 2023 оны долоодугаар сарын 23-нд гардуулж байлаа. 

Тус нэрэмжит театрын нээлтийн арга хэмжээ өнгөрсөн баасан гарагт буюу 2023 оны аравдугаар сарын 06-нд Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрт болсон байна.

“Булганхангай нутгийн урлаг, соёлын түүхэн үргэлжлэлийг нэр хүндтэйгээр өргөж яваа Н.Наранбаатарын хөдөлмөр зүтгэлийг хүндэтгэн, залуу хойч үеийг урлагт дуртай, соёлтой, ухамсартай иргэн болгоход онцгой нөлөөлнө” хэмээн үзэж аймгийн театрыг түүний нэрэмжит болгосноо нутгийн удирдлагууд нээлтийн арга хэмжээний үеэр онцолжээ.

Арга хэмжээнд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан, СУИС-ийн Хөгжлийн хорооны дарга Ж.Эрхэмтөгс, СУИС-ийн Театр урлагийн сургуулийн захирал Д.Даваасүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу, Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Гавьяат жүжигчин Б.Нармандах, Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар тэргүүтэй УДЭТ-ын уран бүтээлчид, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Чинбат, “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид оролцжээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
ХИЙМЭЛ ОЮУН УХААН АШИГЛАН ТОРГУУЛЬ НОГДУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?
0 санал · Хариултаа сонгоно уу
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
15 санал · Хариултаа сонгоно уу