ЭМД-ын шимтгэл төлдөггүй, хаягийн бүртгэлгүй иргэдээ эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулж байна

Аймгийн Засаг даргын санаачилга, ИТХ-ын дэмжлэгтэйгээр  “Эрүүл Эрдэнэт хүн” төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэхүү төслийн зорилго нь тодорхой хаягийн бүртгэлгүй, ЭМД-ын  шимтгэл төлдөггүй иргэдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулах юм. 

Улсын хэмжээнд “Эрт илрүүлэг, үзлэг оношилгоо” өрнөж байгаа ч дээрх шалтгаануудаас болж эрт илрүүлэгтээ хамрагдаж чадахгүй байгаа нэг  хэсэг бий.  Тэгвэл дээрх шалтгаануудаас болж удаан хугацаанд эмнэлэгт үзүүлээгүй иргэдэд эрүүл мэнддээ анхаарал хандуулах боломжийг “Эрүүл Эрдэнэт хүн” төслөөр олгож байна. 

Аймгийн хэмжээнд  ЭМД-ын шимтгэл төлдөггүй 2406 иргэн бүртгэлтэй байгаа аж. Зургаан өрхийн эрүүл мэндийн төвүүдээр өнөөдрийн байдлаар 419 хүн үзүүлснээс 23.8 хувь нь эрүүл мэндийн даатгал төлдөггүй иргэн хамрагдсан байна. 

Өнөөдөр “Анхны-Оч”, “Мэндсэцэн” өрхийн эрүүл мэнийн төв хамтран Уурхайчин, Оюут багийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.Ингэхдээ иргэдэд чирэгдэлгүй байх үүднээс аймгийн Хүүхэд, залуучуудын театрт явуулын үзлэгийг зохион байгуулж буй.  “Мэндсэцэн” өрхийн эрүүл мэндийн төвийн хүний их эмч Т.Ундрахчимэг “Бид харьяа өрхийнхөө үзлэгт хамрагдах шаардлагатай бүх иргэд рүүгээ утсаар мэдээлэл хүргэсэн.  Тодорхой хаягийн бүртгэлгүй, ЭМД-ын  шимтгэл төлдөггүй иргэдээс гадна зориод ирсэн бусад иргэдээ ч үзэж байгаа” гэв. 

Үзлэгээр түргэвчилсэн тестээр ходоод, бүдүүн, шулуун гэдэс, түрүү булчирхай зэрэг дөрвөн төрлийн хавдрын маркер,  тэмбүү, элэгний B,C вирусийг тодорхойлж байна. Мөн  ерөнхий биеийн үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн  эхо, чих, хамар хоолойн үзлэгийг хийж байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.